8o
Улаанбаатар хот
mobile menu

Онцлох 30 ишлэл: Н.Батбаяр: Төлбөр эхлээгүй байгаа болохоор Чингис бонд Монголд гай болохгүй

2017-01-11 09:38:00


Сүүлийн үед Хөгжлийн банкны асуудал олон нийтийн анхаарлыг маш их татаж байгаа. Ард иргэдийн дунд тун удахгүй Чингис бондын өр төлбөрийг төлж эхэлнэ, үүнийг төлж чадах уу гэсэн яриа гараад байгаа. Мөн МАН-ын бүлэг энэ асуудлаар хуралдаж, Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнг олон нийтэд ил болгосон. Хөгжлийн банкаар дамжуулж зургаан их наяд төгрөгийн зээл олгожээ.Үүнээс хугацаа хэтэрсэн зээл 69,6 хувь, чанаргүй зээл 13,8 хувийг эзэлж байна. Нийт зээлийн 6.9 их наядын 54.3 хувь нь улсын төсвөөс эргэн төлөгдөхөөр зарцуулжээ. Улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлөөр есөн чиглэлээр зээл олгосон нь илрээд байгаа. Мөн Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат улсын төсөвт суугдаагүй мөнгөнөөс 933.6 саяыг хууль зөрчин олгосон нь хүртэл илрээд байгаа. Энэ асуудалд нэр холбогдоод байгаа Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр Хөгжлийн банктай холбоотой асуудлаар өөрийн байр сууриа илэрхийлсэн байна. Сайд асан Н.Батбаярын Хөгжлийн банк мөн цаг үеийн асуудлаар  хэлсэн онцлох 30 ишлэлийг хүргэж байна. 

1.    Манай экспортын гол нэрийн бүтээгдэхүүний үнэ буураад эхэлчихсэн, нөгөө талдааОюутолгойн анхны хөрөнгө оруулалт дуусч байгаа эдийн засаг ерөнхийдөө уруудах нь ээ гэдэг сигнал авсан. 
2.     МАН өөрсдийн хүчээр гараагүй. АН-аас залхсан ард түмэн МАН-ыг сонгосон. 
3.    Монгол Улсын Засгийн газар, Монгол Улс 580 сая ам.долларыг төлж чадахгүй чадваргүй улс болчихсон юм биш
4.     Төлбөр эхлээгүй байгаа болохоор Чингис бонд Монголд гай болохгүй. 
5.    Засгийн газрын нэг дэд сайдын ахалсан ажлын хэсгийн зарлаж байгаа 1.3 их наяд төгрөгийн зөрчил илэрсэн гэдэг үнэнд үл нийцнэ
6.    Зүгээр л цаасан дээр хоёр мөр тавьсан хэдэн тоо. Манай бүлэг энэ асуудлыг нээлттэй хэлэлцье гэхээр тэд зугтаагаад байгаа шүү дээ.
7.     Юм хийсэн хүнийг шүүмжилдэг. Тэгэхээр би овоо юм хийсэн юм байна. 
8.   “Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ” , “Худлаа зүйлийг мянга дахин хэлэх юм бол үнэн болж сонсогдоно” гэдгийн үлгэр болоод байгаа.
9.    Хөгжлийн банк буцаагаад Засгийн газарт зээлсэн. Одоо энэ хоёрыг эцэслээд хаачихаж байгаа.
10.    Нэг хэсгийг нь арилжааны банкуудаар дамжуулан олгосон зээл. Нөгөө хэсгийг нь Хөгжлийн банк шууд олгосон зээл гэж. 
11.     Засгийн газартай холбоотой асуудал нь хаагдчихлаа. 
12.    Намайг өнгөрсөн есдүгээр сард АТГ-аас дуудаж мэдүүлэг авсан. Тэрнээс хойш чимээгүй байна. Н.Мөнхбат аль хэдийн гарчихсан. 
13.     Манайхан нууцаас нь гаргаач гэдэг асуудал тавьчихсан байгаа. Тэгээд үүн дээр нэг бүрчлэн ярих ёстой.
14.    Өнөөдөр хоёр зүйлээр уралдаж байна. 
15.    Одоогийн УИХ-ын бүлгийн дарга, тухайн үеийн Сангийн сайд асан Д.Хаянхярваа хийсэн энэ гэрээн дээр 2.1.4-д “Сангийн яам нь Хөгжлийн банкнаас санхүүжилтийг олгосон Монголбанкны америк долларын төгрөгтэй харьцах ханш болоод Сангийн яамнаас эргэн төлөлт хийх өдрийн ханшийн зөрүүнээс үүссэн ханшийн зөрүүг хариуцана” гэсэн ийм заалттай. 
16.    2012 онд байгуулж байсан Хөгжлийн банк, Сангийн яам, Нийслэлийн Засаг дарга гурвын байгуулж байсан гэрээ байна.
17.    Харамсалтай нь бид дан муу мэдээ явуулсаар өнөөдөр бид дэлхийн зах зээл дээр бондынхоо хүүгээ 10 хувь болгочихсон байгаа.

18.    Хоёр дахь зах зээл дээр гарч эхлэхэд манай бондын хүү хэлбэлзэн монголын эдийн засгийн тухай сайн мэдээ явахад бууран муу мэдээ явахад өсөөд эхэлж байгаа юм.
19.     Бид бондтой болно гэдэг  Монгол Улс олон улсын өмнө хариуцлага хүлээдэг болоод эхэлж байгаа юм.
20.    Ази, Европ, Америк гурван тивийн  500-гаад томоохон банк санхүүгийн байгууллагууд хамтарч байж тэр хөрөнгийг босгосон.
21.    Чингис бондын 1.5 тэрбум ам.долларыг бид дэлхийн зах зээлээс босгож ирсэн.
22.    Бонд гэдэг бол гадаадын хөрөнгө оруулалтын нэг төрөл. Гадаадын хөрөнгө оруулалт гээд Оюутолгойг нэрлээд байгаа.
23.    Чингис бондын төлбөрийн хамгийн эхний төлбөр нь 2018 онд хийгдэнэ. Сүүлчийн үндсэн тэрбум ам.доллар нь 2022 онд хийгдэнэ.
24.    Зарим нэгэн юм мэдэхгүй улс төрчид буюу залуучууд АН-ыг шоглох гэж байгаад “Жоомоо алах гээд байшингаа шатаадаг” гэдэг шиг үлгэр явуулаад байгаа.
25.    Тиймээс энэ бүхнийг хариуцаж байсан хүний хувьд энэ бүх мэдээллийг авч байдаг хүний хувьд 2012 онд Засгийн газрын авсан 580 сая ам.доллар бол гуравдугаар сарын 21-нд төлөгдөнө. 
26.    Энэ ажлыг Засгийн газар хийж чадна гэж би бүрэн дүүрэн итгэлтэй байгаа. Хэрвээ үнэхээр чадахгүй бол энэ Засгийн газар огцрох ёстой.
27.     Анх Засгийн газар  наймдугаар сарын 18-нд ажил аваад нөхцөл байдлыг үнэлэхэд дэлхийн зах зээл эвгүй болчихсон
28.    Таван тэрбум ам.долларын бонд гаргах тухай саналыг Засгийн газраас УИХ-д тавьсан. Аравдугаар сарын 25-нд УИХ 5 тэрбум ам.долларын бонд гаргах зөвшөөрөл олгосон. Тэгээд аяндаа мордсон. 
29.    Энэ бол түүхийн үнэн зүйл. 
30.    Бид намаараа талцан улс орноо уруу татдагаа болих хэрэгтэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Ганхуяг
Монгол Улсад их гай болсон доо
2017/01/12 75.82.92.137
Зочин зочин
Тэр хошуу ам нь шөвөгнөө л, бүүр нэг хэрүүлч шинжтэй шүү. Уучлаарай уг нь сайн эдийн засагч байхаа. Хуучин Их хурлын гишүүд дотороо мэдлэгээр овоо нь гэж боддог юм. Ухаанаа зөв чигт нь...
2017/01/11 202.179.31.13
khurelshagai
Mundag uls torch ediin zasagch shuu ta . Iim unen medeelel ard tumend chuhal bna da....
2017/01/11 202.9.40.150
Ард
Чи тэр бондын мөнгө олж ир чи
2017/01/11 27.123.214.110
ариунболд
энэ хүнийг архангайгаас анх ИХ-ын гишүүнд сонгогдож бхаас мэднэ.төрийн түшээ биш,мэргэжлийн зөн билэгч болбол таарна.
2017/01/11 103.9.91.40
Zochin
Ene hun eruul uu? Haraad baihaar neg l bishee.
2017/01/11 103.26.195.225
Mongol
Ongorhoi dotor uujim gedeg guiee mun amar amgalan yum yarih yumaa.
2017/01/11 202.131.249.138
...
uchigdur oroi 25-iin Am neevel gedeg nevtruulgeer iimerhuu yum dongosood suuj l bna lee
2017/01/11 202.179.31.68
Б.Бямбасайхан
Энийг одоо шоронд хийгээчээ, юу хуцаад ард түмэнийг хуурах гээд байгаа л а л ар вэ
2017/01/11 202.9.41.15
Сонин
Таныг удахгүй шоронд очно гэж маш их найдаж байгаа шүү
2017/01/11 203.91.112.186
Ttt
Gutamshig. Medrel muut
2017/01/11 202.21.106.159
Наадхаа хориод бондоо төлүүл
Энэ нэг пүл пал хийсэн эрүүл согтуу нь мэдэгдэхгүй балай юм одоо бас ингэж хуцахтайгаа юу? Тэр бондын мөнгө олж ир чи. Хөөсрүүлсэн төсвөөр идэж уусан юмс хаа нэгтээ үл хөдлөх хэлбэрээр байж л байгаа.
2017/01/11 208.107.146.254