8o
Улаанбаатар хот
mobile menu

Х.Тамир нарт холбогдох хар тамхины хэргийг өнөөдөр шүүнэ

2017-01-11 09:56:45

Тээврийн прокурорын газрын хяналтын прокурораар ажиллаж байсан Х.Тамир нарын таван хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр болно. Эрүүгийн цагдаагийн газрын хар тамхитай тэмцэх хэлтсийнхэн 2015 оны долоодугаар сард Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Тамир, Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэст ажиллаж байсан Б.Амарбаясгалан нарыг Чойр өртөөнд үйлдэл дээр нь барьсан байдаг. Хар тамхины хэрэгт холбогдсон Х.Тамир, Л.Жавхлан, Н.Мөнхбат, Н.Сүхбаатар, Б.Амарбаясгалан нарыг Эрүүгийн хуулийн 188.3, 192.1, 192.2, 272.2, 169.1, 168.2 гэсэн зүйл ангиар шүүж буй юм. Одоогоор Х.Тамир, Л.Жавхлан хоёрыг гадуур байцааж байгаа бол бусад гурван холбогдогчийг хориод байгаа юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл