Өнгөрсөн амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газар нийт 758 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын 598 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 2, явган зорчигч 5, Зам тээврийн осолд 4 хүүхэд өртсөн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 113 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлэн ажиллажээ.
Тухайлбал: СХД-ийн нутаг Орбитын зам, Нефтийн баазын баруун замд Isuzu Eif маркийн авто машины жолооч Ж нь явган зорчигч 44 настай эрэгтэй Э-г мөргөж амь насыг нь хохироосон.
Хөдөө орон нутагт: Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Дуутын даваа гэх газар Audio машины жолооч Б жолоочтой авто машин онхолдож зорчигч 53 настай эмэгтэй А нас барсан. Маргаашнаас эхлэн ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын 2 дугаар улиралын амралт эхлэх гэж байна. Эцэг эхийн хараа хяналт хангалтгүй байгаагаас хүүхэд бие даан замын хөдөлгөөнд оролцох, зам тээврин осолд өртөж амь нас эрүүл мэндээрээ хохирох тохиолдол нилээдгүй их гардаг тул эцэг эхчүүд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах, хэрэв хүүхэд чинь зайлшгүй замын хөдөлгөөнд оролцох бол асран хамгаалагчтай замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцуулахыг зөвлөж байна.