8o
Улаанбаатар хот
mobile menu

“Авлигын эсрэг үндэсний чуулган” болж байна

2017-01-11 10:45:17

Монгол Улсад авлигатай тэмцэх байгууллага үүсэн байгуулагдсаны 10 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна.Авлигатай тэмцэх газар 10 жилийн ойгоо угтан авлигын эсрэг олон улсын өдрөөр “Авлига ба хүний эрх” бага хурлыг зохион байгуулсан бөгөөд уг бага хурлаас гаргасан зөвлөмжийг улсын хэмжээнд салбар бүрт хэрэгжүүлээд эхэлжээ. Мөн үүнээс гадна төрийн ордонд өнөөдөр “Авлигын эсрэг үндэсний чуулган” болж байна. Үндэсний чуулган нь “Авлигатай тэмцэх эрх зүйн орчин, шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаа”, “Төрийн байгууллагын ил тод, шударга, хариуцлагатай байдал”, “Хувийн хэвшил дэх авлигаас урьдчилан сэргийлэх асуудал”, “Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд олон нийт, хэвлэл мэдээллийн болон төрийн бус байгууллагын оролцоо” гэсэн 4 салбар хуралдаантай үргэлжлэх ажээ. Энэхүү томоохон арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нар оролцох бөгөөд Улсын Их Хурлын гишүүд, төрийн байгууллагын удирдах албан тушаалтнууд, иргэний нийгмийн болон хувийн хэвшил, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид хуран чуулж, авлигын сэдвээр тулгамдсан асуудал, бэрхшээл бүхнийг салбар тус бүрийн түвшинд хэлэлцэж, шийдвэрлэх арга замаа тодорхойлох юм байна.

“Авлигын эсрэг үндэсний чуулган”-ы салбар хуралдаануудыг Монголын Үндэсний олон нийтийн телевиз, “Ийгл” телевиз орон даяар шууд дамжуулан үзүүлнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл