ХХ зууны манлай, гавьяат дасгалжуулагч В.Батбаярын нэрэмжит сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 10-15-ны өдрүүдэд Спортын төв ордны "А" зааланд болно. Тэгвэл улсын аварга шалгаруулах тэмцээн дуусангуут их хурлаа хийхээр тов гаргажээ. Энэхүү хурлаар боксын холбооны удирдлагуудыг сонгох аж. Харин боксын холбооны ерөнхийлөгчид Нийслэлийн Засаг дарга С.Батболд, “МАК”-ын Б.Нямтайшир нар нэр дэвшиж байгаа аж.
Боксын холбооны ерөнхийлөгчид С.Батболд, Б.Нямтайшир нар нэр дэвшлээ
2017-01-11 11:31:24