8o
Улаанбаатар хот
mobile menu

Ц.Элбэгдорж: Гамшгийн бүсээс иргэдээ нүүлгэх хэрэгтэй

2017-01-11 11:47:00

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж яг одоо Төрийн ордонд "Улаанбаатарын утаа, түүнээс хэрхэн ангижрах" сэдвийн хүрээнд сэтгүүлчидтэй санал солилцож байна. 

НИЙСЛЭЛИЙГ НҮҮЛГЭХ ХЭРЭГТЭЙ 

Тэрбээр “Улаанбаатар аюултай орчин болоод байна. Өчигдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр гаргасан шилжилт хөдөлгөөний хязгаарлалт үндсэн хуулинд нийцүүлж гаргасан шийдвэр. Эхийн хэвлийд төрж байгаа хүүхэд амьгүй төрж байхад энэ гамшгийг гамшиг гэхгүй юм бол өөр юуг гамшиг гэх юм бэ. Би одоо сэрж байгаа юм бишээ. Утааны асуудал үргэлж миний сэтгэлд байсан. 2009 онд би Ерөнхийлөгч болчихоод “Улаанбаатар хот хүн амьдрахад аюултай хот боллоо” гэж хэлж байсн.  Утааны эсрэг талд ашгийн төлөөх муухай үйлдэл явдаг. Одоо та нар аюулгүй зөвлөлөөс нэхэх юм байхгүй. Үнэхээр хариуцлагатай ажиллахгүй бол ирэх жил ч мөн энэ хэрүүлээ хийгээд л сууж байна. Утаа тойрсон хамгийн муухай зүйл бол мөнгө. Үүнийг л тодорхой, үр дүнтэй зарцуулах хэрэгтэй. Хариуцлага шаардаж байгаа асуудлыг, хариуцлагын заалтыг, шилэн дансыг хуулиндаа оруулж өгье өө Д.Оюунхорол сайдаа, Ц.Гарамжав дарга аа. Монголчууд өөрсдөө энэ утааны гамшгийг тарьсан. Утаа гаргаж байгаа зуухны цаана нэг аав, ээж, эмээ, өвөө байгаа. Хэвлэлийнхэн түргэний эмч шиг л ажилла даа. Тийм хэцүү байгаа юм уу. Би зургаан жилийн өмнө “Утааг зүрхэндээ хар” гэж хэлж байсан. Долоон жилийн өмнө Улаанбаатар руу битгий зүглэ гэж хэлж байсан. Улаанбаатар хот ирээдүйгүй хот болсон. Хотын газрын цэсийг Төв аймгийн хилийн цэсээр тогтоомоор байна. Та нар гэр хорооллынхон л хордож байна гэж бодож байна уу. Үгүй олон жил хуримтлагдсан исэл Их тэнгэрийн ам, Бага тэнгэрийн аманд ч очиж байгаа. Хотын мод агаарын бохирдлыг шүүж чадахгүй байна. Мод ногоон харагдаж байгаа болохоос үхчихсэн. Төрийн захиргааны одоогийн байдал Улаанбаатарт дарамт үүсгэж байгаа. Тэгэхээр захиргаа нүүх ёстой. Дэд бүтцийг шийдчихвэл нүүлгэхэд асуудалгүй. Нийслэлийг Хархорин хот руу нүүлгэхэд дэд бүтцийн асуудал хүнд байсан учраас тэр асуудал шийдэгдэж чадаагүй. Төрийн ордон чинь акт тавьчихсан өнөө маргаашгүй нурахад бэлэн болчихоод байна. Ахиад барилаа гэхэд эндээ цементээ овоолчихвол ямар ч хэрэг байхгүй” гэлээ. 

САЙН ЧАНАРЫН НҮҮРСИЙГ БОЛОВСРУУЛЖ ХЭРЭГЛЭЕ

Мөн "Агаарын бохирдлын асуудлаар нийслэлийн удирдлагуудтай хурал хийх гэхэд сүржигнэлээ гэдэг байлаа. Тэр үед хэвлэл мэдээлэл ч тоож бичдэггүй байсан.  Тэгээд 2010 онд УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Ерөнхий сайд С.Батболд байхад Агаарын бохирдлын хуулийг баталж байлаа. Үүн дотроо Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо байгуулсан. Ерөнхий сайдаар ахлуулсан энэ хороо 2013 онд байгуулж байлаа. Тэгээд “Цэвэр агаар” сан байгуулсан. Гэхдээ иймэрхүү төсөл хэрэгжүүлэхэд ашгийн төлөө зүйл явагдсан байдаг. Олон улсын байгууллагын шугамаар олон айлын гэрийг дулаалсан. Би зургаан жилийн өмнө утааг зүрхэндээ хар гэж хэлж байсан. Энэ бол үйлдлийн эхлэл байсан. Зарим шийдвэрийг гаргахад улстөрчид дуртай байдаггүй. Би энэ асуудлаар Засгийн газрын хуралдаанд үг хэлж байсан. Утааг гаргаж байгаа зуухны ард хүн сууж байгаа.  Та бүхэн тоо яриад байх юм. Утаа гаргаж байгаа айлуудыг хар, тоол. Танай гудамжинд хэдэн айл утаа гаргаж байна. Буруу, болохгүй үйлдэл хийж байгаагаа мэдэхээр хүн ичдэг. Ичихээрээ үйлдлээ хийхээ больдог. Багануур, Налайхын нүүрс үнэхээр утаа гаргадаг. Тиймээс сайн чанарын нүүрсийг боловсруулж Улаанбаатартаа хэрэглэе. Улаанбаатарынхан 600 мянан тонн нүүрсийг нь түлж байгаа. Манай гэр хорооллын хэрэгцээ тийм их биш. Хүн үүнийг сэтгэл зүрхэндээ аваад үр дүн гаргая гэвэл шийдэхэд хэцүү асуудал биш. Үндэсний аюулгүй байдлын тэргүүний хувьд зөвлөмж гаргаж, энэ талаарх газрын зургийг гаргаад явж байна. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг гамшгийн түвшинд хүрснийг хүлээн зөвшөөрлөө. Энэ ажил руу Улаанбаатар хотын  холбогдох хүмүүс орох хэрэгтэй. Шилжин ирэлтийг хориглох асуудлыг Аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжөөр тодорхойлж өглөө.  Түүхий нүүрсийг хориглосон. Нэгэнт гамшгийн бүс гээд зарласан болохоор онцгой горимоор ажилладаг болох хэрэгтэй. Орчны байдлын асуудлаар онцгой байдлын хороог Ерөнхий сайд ахлах хэрэгтэй. Төр ингэж ажиллах хэрэгтэй. Гамшгийн бүсэд ардчилал ярих хэрэггүй. Үүний цаана мөнгө ярьж хэрэггүй. Хүмүүс утаанаасаа салж байвал мөнгө төгрөг яах вэ гэж байна. 

ГАМШГИЙН БҮСЭЭС ИРГЭДЭЭ НҮҮЛГЭХ ХЭРЭГТЭЙ 

Би хэзээ ч Улаанбаатар амьдрахад сайхан хот хүрээд ир гэж хэлж байгаагүй. Гамшгийн бүсээс иргэдээ нүүлгэх хэрэгтэй. Орон нутгийн удирдлагууд аймагтаа үйлдвэр байгуулж, иргэдээ дуудах хэрэгтэй. Нүүлгэн шилжүүлэлтийг ард түмэн боломж гэж хардаг. Эдийн засаг тэлдэг. Кенеди гэж Ерөнхийлөгч манай иргэд "сар руу ниснэ"  гэж хэлсний дараах хөтөлбөр тэлж байсан. Нийслэлээс нүүнэ гэдэг эдийн засаг тэлж байгаа юм. Улаанбаатараас уралдаж хөрөнгө оруулалт хийх урамшууллыг бий болгох хэрэгтэй.  Улаанбаатарт ямар хөрөнгө оруулалт ирэх вэ? Хэн хордох вэ? Улаанбаатар ирээдүйгүй хот болоод байна. Байгаль өөрөө Улаанбаатарын утааг шүүж чадахаа байчихсан

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж одоо сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгч байна. 

Т.Энхэлээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Эбээ үнэн хэлжээ
Гамшигийн бүсээс али хэдийнээ гаргаад гадаадад нүүлгэсэн найз нар чинь өөрт чинь их талархаж байгаа даа
2017/01/16 75.82.92.137
бид хүсвэл утаагүй амьдарч чадна
энд сөрөг хандлагатай байгаа хүмүүст хэлэхэд утааг хүн л гаргаж байгаа гэдэг нь үнэн шүүдээ. монголчууд бид ямар нэг муу юм болохоор л улс төрлүү чихэх юм. бид алдаагаа өөрөөсөө хайж сурах хэрэгтэй
2017/01/16 202.21.124.131
zochin
Unen l helsen bnshde. Urag utaanaas bolj endej bhad gamshig gehgvi yu geh yum be. Hedhen jiliin daraa Elbegdorj yamar unen ug helsniig bid harah bolno. UB -chuud uushignii emnelgee hurdan baiguulah he
2017/01/15 202.131.250.130
Zochin
Aa mun saihan yarih yumaa ene hun
2017/01/12 27.123.214.108
Зочин
Тооцоо судалгаагүй амны зоргоороо залдаг мөнгийг баруун солгойгүй үрдэг худал амладаг байдлаасаа салаач шоучин минь
2017/01/11 103.229.122.203
гоёо
Гандангийн лам нартаа утаанд зориулсан мөнгөнөөсөө өгөөд Чингисийн талбайд ном хуруулж салхи гаргуулаад утаанаасаа салчихы л даа.хоорондоо хэрэлдээд хэрэггүйээ лам нар чинь бороо оруулдаг мундаг ш дээ
2017/01/11 103.23.51.3
irgen
uuruu idej uuj avaad odoo gadaad ru zugtaah gj b h gui hudlaa yrihas uur yu hiivee ene nuhur hugatsaanaas ni umnu ogtsruulval taaarna uuriiguu magtaj hudlaa yrihaasaa ichdggui ym bh da
2017/01/11 103.229.121.234
Elbeg
Hutsalgui chi uuruu ene Mongol ulsaas nooj zaolj dald or.
2017/01/11 77.92.196.156
ЭХ ОРОНДОО ХАЙРТАЙ НЭГЭН
ГЭР ХОРООЛОЛОО ХОТООС 20 км -еес ХОЛ НVVЛГЭ ДЭД БVТЦИЙН САЙЖРУУЛ ОЮУТНУУДАА ХОТООС ГАРГАХ .!!!!! ОРОН НУТАГТ АЖЛЫН БАЙР НЭМЭГДНЭ
2017/01/11 103.229.121.163
ХУЛГАЙ ЭЛБЭГ ДОРЖ
ИХ ДЭЭД СУРГУУЛИУДАА ЭРДЭНЭТ ДАРХАН БАГАНУУР НАЛАЙХ РУУ НVVЛГЭЭЧ ЭЭЭЭЭЭЭЭ
2017/01/11 103.229.121.163
ankhaa
Hen ireeduigui bolgosiin ta nar l biz dee yrihaas tsaahgui hereggui hognuud
2017/01/11 103.57.92.43
ИРГЭН
ЗӨВ ШҮҮ
2017/01/11 103.212.119.86
London
Tegsen gesen ta ulaanbaatariig ireedui utaatai hogtoi hot bolgoson How come?
2017/01/11 79.78.132.39
Атьрррххх
136-6483-4341Америкаас136-6483-4341
2017/01/11 220.171.106.6
АРД ТҮМНИЙХЭЭ ХӨРӨНГИЙН 49% ХУЛХИДАГЧ
ЭНЭ МЭДЭЭЖ САЙН ЁР БИШ НЭГ БОЛ ГАЗАР ХӨДЛӨНӨ ГЭЭД Л НЭГ БОЛ УТААНДАА ХОРДОНО ГЭЭД БАЙХААС БИШ ЯГ ЮУ БҮТЭЭВЭЭ УЛС ОРНЫГ НЬ ӨРИЙН ДАРАМТАНД ОРУУЛЖ СҮЙРҮҮЛЖ БАЙХАД ХАРААД ИНЭЭГЭЭД Л АСЕМ ЯРИАД ЯВСАН ХҮН
2017/01/11 202.9.41.92
AI AI AI
$haaa AIaaaa
2017/01/11 64.62.175.82
Иргэн
Өөрийгөө л рекламдах юм даа.Утаагүйгээс утаа гамшиг болох хүртэл нь өөрөө юу ч хийгээгүй байж би хэлсэн гээд байхдаа яахав дээ.Ерөнхийлөгч болоод хэдэн жил болж байгаагаа ,түмний төлөө юу хийгээ вэ та
2017/01/11 66.181.188.225
hun
gavno
2017/01/11 124.158.92.27
toroo
Omno n ayulguin zovlol heleltsehgui yasiin omno n en dorvitoi arga hemjeenuude avj bhgui yasii. Yarihaas oor ajilguimaa. Jahsaal hiij bjl bugd hodolj ehelsen shuude unen enl bn
2017/01/11 103.57.92.39
зочин
кккк сайхан хэлэх юм. Гэхдээ бодох юм байнаа, Мо.нгол улс Ерөнхийлөгчийн засаглалд шилжихгүй бол Их хурал, Засгийн газар гээч мөнгөний шуудайнууд Монголыг цөлмөж дууслаа ард түмээн
2017/01/11 202.9.41.145
зочин
Тэр үйлдвэр барих мөнгийг нь утаа арилгана гэж хувааж идчээд юу хуцаад байгаан
2017/01/11 203.91.115.43
Mgl
Ynen xeljee. Gamshgiin bys bolson ub. Agaaraa tsevershyylj chadaxgyi bn
2017/01/11 103.26.195.128
ZOCHIN
BITGII HUTS
2017/01/11 103.254.120.82