8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Өнөртөгс: Талийгаачид чихэвч зүүгээгүй малгай давхарлаж өмссөн байсан

2017-01-11 14:10:00

10 хоногийн дотор 5 хүн галт тэргэнд дайруулж нас барсан хэргийн талаар өмнө нь бид мэдээлж байсан билээ. Уг хэргүүдийн талаар Төмөр зам дахь Цагдаагийн газрын Ахлах байцаагч, ахмад Д.Өнөртөгсөөс тодруулсан юм.

-Он гараад галт тэргэнд дайруулж амиа алдсан хэд хэдэн хэрэг гарлаа. Одоогоор хэргийг хаана шалгаж байгаа вэ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-2017 оны нэг сарын 7-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр болох УБТЗ-ын 395-р км-ын наймдугаар сөрлөгт хоёр иргэн галт тэргэнд дайруулж нас барсан харамсалтай хэрэг гарсан. Мөн энэ сарын 5-ны өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар суманд  иргэн галт тэргэнд дайруулж нас барсан. Галт тэрэгний 2 туслах найруулагч вагонд зүтгүүр залгах үер дунд нь хавчуулагдаж нас барсан харамсалтай хэрэг  гарсан. Эдгээр хэргийг одоогоор холбогдох байгууллага нь Эрүүгийн хуулийн 217 дугаар зүйл ангиар шалгаж байгаа юм байна. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг хэргийн дүгнэлт гарсны дараа мэдээлнэ.

-Хоёр оюутны хувьд чихэвч зүүсэн байсан гэсэн мэдээлэл гараад байгаа. Энэ үнэн үү?

Тиймээс төмөр замын гарц, гарамтай ойрхон амьдардаг хүмүүс өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж гарц, тэмдэглэгээтэй газраар гарч зорчиж байхыг анхааруулж байна.

-Гадуур, зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар чихэвч зүүсэн байсан гэж буруу,  ташаа мэдээлэл гарч байна. Эдгээр хоёр оюутан амиа алдах үед чихэвч зүүгээгүй байсан. Харин ноосон малгай өмссөн байсан. Малгайныхаа гадуур курткиныхаа малгайг давхарлаж өмсөөд ороолтоор ороосон байдал байсан. Тухайн үед галт тэрэг дуут дохио өгөхөд сонсолгүй явсаар төмөр замын гармаар гарсан.

-Тухайн замын тэр хавьд явган хүний гарц, явахыг хориглосон, анхааруулсан тэмдэг, тэмдэглэгээ бий юу?

-Хохирогчдын явж байсан тэр замд явган хүний гарц, тэмдэглэгээ бий. Тухайн үед гарц, тэмдэглэгээгүй газраас гарч байсан. Тиймээс төмөр замын гарц, гарамтай ойрхон амьдардаг хүмүүс өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж гарц, тэмдэглэгээтэй газраар гарч зорчиж байхыг анхааруулж байна. Мөн бага насны хүүхдийг хараа хяналтгүй явуулахгүй байх, зайлшгүй явах тохиолдол зориулалтын гарц гармаар гарах нь чухал. Хэдий зориулалтын гарц гармаар гарч байгаа ч хөдөлгөөний аюулгүй байдлыг сайтар ажиглаж гарах хэрэгтэй. 

-Галт тэрэг ослын тормос татсан тохиолдол хэр зэрэг зам туулж зогсох вэ?

-Галт тэрэг автомашин шиг шууд зогсдоггүй.  Галт тэрэг ослын тормос татлаа гэхэд  700-1000 м зам туулж байж зогсдог. 

-15 настай охин галт тэргэнд шүргүүлж хүнд бэртэл авч биеийн байдал нь муу гэсэн гэсэн мэдэээл гараад байна. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

Галт тэрэг автомашин шиг шууд зогсдоггүй.  Галт тэрэг ослын тормос татлаа гэхэд  700-1000 м зам туулж байж зогсдог. 

-15 настай охин галт тэргэнд шүргүүлж бэртсэн зүйл байхгүй. Худлаа мэдээлэл гарсан байна. Харин энэ сарын 8-ний өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр 470-р  гармын орчимд иргэн Л нь төмөр зам дагаж явж байгаад унаж бэртэл авсан хэрэг гарсан. Түүнээс галт тэргэнд шүргүүлж, хүнд гэмтсэн зүйл байхгүй.

-Өнгөрсөн онд төмөр замтай холбоотой хэд хэдэн осол гарсан. Өнгөрсөн оны байдлаар нийт хэчнээн хүн осолд өртсөн вэ?

-Өнгөрсөн 2016 оны байдлаар галт тэргэнд шүргэж, дайруулж амиа алдсан 13 осол гарсан. Үүнээс цөөн хэд нь золгүй явдлаар амиа алдсан. Ихэнх нь архи согтууруулах зүйл хэрэглэсэн үедээ осолд өртөх, амиа хорлох үйлдэл байсан.

Д.Нэргүй

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл