Дундговь, Сэлэнгэ аймгийн зарим суманд тавьсан хорио цээрийн дэглэмийг цуцалсан талаар ОБЕГ-аас мэдээллээ.Тухайлбал, өнгөрсөн сарын 19-нд Дундговь аймгийн Дэрэн сумын Саруул багийн малчин Б-н 82 хонинд малын гоц халдварт “Цэцэг” өвчин гарсан. Мөн Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Шар-Ус багийн “Рашаант” гэдэг газар малчин Б, А, Н, М нарын 4 хот айлын суурь, Орхон сумын Бэлэндалай багийн “Гүн гуу” гэдэг газар малчин Д-н суурьт “Хонины цэцэг” өвчин гарч, сумдын Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон юм. Хорио цээрийн хугацаанд дахин өвчлөл гараагүй тул дэглэмийг энэ сарын 10-наас эхлэн цуцалсан байна.
Дундговь, Сэлэнгэ аймгийн хорио цээрийн дэглэмийг цуцлав
2017-01-11 15:27:55