8o
Улаанбаатар хот
mobile menu

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Барак Обама хоёрт ард түмэн нь ийм дүгнэлт өглөө

2017-01-11 17:55:00

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр  Төрийн ордонд агаарын бохирдлын асуудлаар сэтгүүлчидтэй уулзсан. Тэрбээр энэ үеэр хэвлэл мэдээлэл тэр дундаа сэтгүүлчид утааны эсрэг  дуу хоолойгоо хангалтгүй хүргэж байна хэмээн зэмлээд, “Дэлхийд утаатай хамгийн сайн тэмцсэн Ерөнхийлөгчөөр намайг тодруулж шагнасан
Өөрийгөө магтсан, өөр хүмүүсийг шүүмжилсэн зүйл ярьсан бол уучлаарай. Утаан дээр улстөржилт хийхээ больё. 13 удаа зөвлөмж шийдвэр тэмдэглэл гаргаж, 5 удаа хуралдаж байсан. Өнгөрсөн жилүүдэд жилдээ нэг удаа ярьж байсан бол уучлаарай” хэмээн ярьсан нь сошиал медиад шүүмжлэл дагуулж байна.

Монголд болсон энэхүү үйл явдалтай зэрэгцээд АНУ-ын төрийн тэргүүн Барак Обама бүрэн эрхийн хугацааныхаа сүүлийн өдрүүдийг үдэж, ард түмэндээ хандаж илтгэл тавьлаа. Тэрбээр илтгэлдээ  Ерөнхийлөгчийн арын албанд ажилласан албан хаагчдад талархал дэвшүүлж, эхнэр Мишель Обамад энэ хугацаанд үргэлж дэргэд нь байсанд баярласнаа илэрхийлжээ.Обама орыг нь залгаж буй Доналд Трампт баяр хүргэж, төрийн дээд сэнтийг нэр төртэй хашихыг хүссэн байна. Барак Обама илтгэлийн үеэр “Бидний баг хамт олон өнгөрсөн найман жилийн хугацаанд АНУ-ыг илүү хүчирхэг болгох бүхий л талын түвшинд хангалттай ажилласан. Цаашид Нэгдсэн улсын төрийн хүчирхэг байдал олон жил оршин тогтнох болно хэмээн хэлсэн.  
Харин ялгаатай нь манай Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн илтгэлийг фэйсбүүк LIVE-аар хүлээн авч үзсэн манай иргэд уурлаж бухимдаж буй сэтгэдэл хөдлөлөө үзүүлж, сэтгэгдэл хэсэгт шүүмжлэл бичсэн бол Б.Обамагийн илтгэлийн хүлээн авч үзсэн америкийн иргэд баярлаж, талархаж буйгаа бичиж, олон мянган “зүрх” илгээжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Өлзий
Гол нь шуналгуй л байл даа ялангуяа гандан хийд лам нар шуналын талаар байнга илтгэл лекц ТВ Радио ярьж баймаао бна
2017/01/13 202.179.23.220
zochin
Obamatai zuirleed bhdaa yadagiin be obomagiin haana ni ch hurehgui hun shuu dee
2017/01/11 66.181.188.30