8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Лхагвасүрэн: Нүүдлийг хорих манай даргын сэтгэлгээ нь эдийн засагт тусгүй

2017-01-12 08:42:00

Улаанбаатар хотын дарга С.Батболд шилжилт хөдөлгөөнийг 2018 он хүртэл зогсоосон шийдвэрийг гаргасан. Бүр тодруулбал, хөдөөнөөс Улаанбаатар руу нүүж ирэхийг хориглосон юм. Түүний энэхүү шийдвэрийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дэмжсэн.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уг шийдвэрийг дэмжиж ажиллахаа илэрхийлээд "Шилжин ирэлтийг хориглох асуудлыг Аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжөөр тодорхойлж өглөө.  Түүхий нүүрсийг хориглосон. Нэгэнт гамшгийн бүс гээд зарласан болохоор онцгой горимоор ажилладаг болох хэрэгтэй. Орчны байдлын асуудлаар онцгой байдлын хороог Ерөнхий сайд ахлах хэрэгтэй. Төр ингэж ажиллах хэрэгтэй. Гамшгийн бүсэд ардчилал ярих хэрэггүй. Үүний цаана мөнгө ярьж хэрэггүй. Хүмүүс утаанаасаа салж байвал мөнгө төгрөг яах вэ гэж байна" гэж ярьсан.

Тэгвэл энэ талаар эрдэмтэн судлаачдын төлөөлөл ямар байр, суурьтай байгааг Хөдөлмөрийн эдийн засгийн чиглэлээр гардаг АНУ-ын “Journal of Labor Research ” сэтгүүлийн зөвлөлийн гишүүн, эдийн засагч Д.Лхагвасүрэнгээр төлөөлүүлэн хүргэж байна.

Тэрбээр шилжилт хөдөлгөөнийг зогсоосон талаар:,

Улаанбаатар хотын шинэ дарга өнгөрсөн зун НЭГЭН ТОМ этгээд зорилт тавьсан юм. Энэ нь нийслэлийн айл бүхэнд нэг ажилтай хүн бий болгох зорилт. Сонсоход сайхан ч, үл гүйцэлдэх гаж санаа. Түүнийгээ хэрэгжүүлэхэд нь энэхүү хориг тус болж магадгүй юм. Гэхдээ маш өчүүхэн нөлөөтэй, ерөнхийдөө тэгтэй тэнцүү.

Харин, нүүдэл, хөдөлгөөнийг хорих нь нийт эдийн засагт ямар нөлөөтэй вэ? 3 зүйлийг хэлье.

1. Өнөөдөр улс орнууд хүмүүсээ аль болох хөдөлгөөнтэй байлгах гэж толгой гашилгаж байна. Жишээ нь, хүмүүс ажил хайн нүүж суухад гарах зардлын тодорхой хэсгийг нь татвараас чөлөөлдөг.

Өнөөдөр Европт ажилгүйдэл өндөр байгаа нэг шалтгаан нь европчуудын дунд шилжилт хөдөлгөөн байга байгаатай холбоотой гэж үздэг. Эсрэгээрээ, АНУ-д хүмүүс их нүүдэг, ажилгүйдэл бага, хөдөлмөрийн бүтээмж өндөр. Германд шилжилт, хөдөлгөөний талаар зөв бодлого явуулах гэж бүтэн хүрээлэн ажилладаг.

2. 2012 онд би нэгэн судалгаа хийж макро эдийн засгийн Monetary Economics сэтгүүлд хэвлүүлсэн юм. Энэ судалгааны нэг ололт нь хүмүүсийн шилжилт хөдөлгөөн чухамдаа эдийн засаг сайжрахад ихэсдэг, муудахад буурдаг гэдгийг үзүүлж, тайлбарласан явдал юм (зургийг хар).

Уг судалгаагаар, энэхүү үзэгдлийн цаад учир нь хүмүүсийн ажил эрхлэлттэй холбоотой. Өөрөөр хэлбэл дулааны улирал эхлэхэд, мөн эдийн засгийн зарим хэсэг сайжран хөдөлмөрийн боломж нэмэгдэхэд хүмүүс нүүх нь ихэсдэг. Тэр нүүдэл, шилжилт нь нийт үндэсний хэмжээнд хөдөлмөрийн бүтээмжийг 5 хүртэлx хувиар нэмэгдүүлдэг. Өөрөөр хэлбэл, хөдөлгөөнийг хоригловол дундаж өрхийн хөдөлөмрийн бүтээмж төдий хэмжээгээр буурна. Мөн, тэдний ажилгүйдэл өснө.

3. Харин, хотын дарга шилжилт хөдөлгөөнийг бодит байдал дээр хорьж чадах уу гэсэн эргэлзээ төрнө. Цагдаа нар хотруу орж буй машин бүр рүү өнгийж, хүмүүсийн иргэний үнэмлэхийг шалгана гэдэг хэцүү. Мөн, монголчууд шинэ очсон газраа бүртгүүлэхгүйгээр хэдэн жил болчихдог нь энгийн үзэгдэл. Хорьж чадахгүй бол хотын даргын ярьж буйг тоох хэрэггүй. Гэхдээ, нүүдлийг хорих манай даргын сэтгэлгээ нь эдийн засагт тусгүй.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Fujxu
Neeh tsetsen humuus olshirchee.
2017/01/13 103.57.92.37
зочин
Гадаа орны тухай том ярихын оронд өөрсдийн онцлогоо яривал зүгээр.Та өчигдөр бас энэ асуудлаар бичсэн харагдсан
2017/01/12 103.26.193.222
зочин
Оршин суугаа газраа бүртгэлгүй бол энэ хүн хэнч биш ажилч олдохгүй,амьдрахч аргагүй шүүдээ Эрхэм Лхагвасүрэн гуай
2017/01/12 103.26.193.222
зочин
Албан ёсны бүртгэлгүй хүн өөрөө үхдэл гэсэн үг шүүдээ,Хүүхдийн сургууль цэцэрлэг,эмнгэлэг гээд олон асуудал байдаг юм эрхэм их мэдэгчээ
2017/01/12 103.26.193.222