8o
Улаанбаатар хот
mobile menu

Цахилгааны хязгаарыг давсан тохиолдолд төлбөрийн 50 хувийг иргэд өөрсдөө төлнө гэв

2017-01-12 09:00:00

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгын хүрээнд Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу Эрчим хүчний зохицуулах хороо 2016 оны арванхоёрдугаар сарын 28- ны өдөр хуралдаж, нийслэлийн гэр хорооллын хоёр тарифт тоолууртай гэр хорооллын айл өрхийн шөнийн тарифыг тэглэх тогтоол гаргасан билээ. Энэхүү тогтоол нь энэ сарын 1-ээс ирэх дөрөвдүгээр сарын 1-ний өдөр хүртэл үргэлжлэх юм.


Нэг айл сард 700 кВт.ц гэж тооцоолж уг хязгаарын гаргасан. 700 кВ.ц гэдэг нь өндөр тоо.

Уг хөнгөлөлтөд нийт 146 000 айл өрх хамрагдаж, оройны 21 цагаас өглөөний 06 цаг хүртэл цахилгаан эрчим хүчийг үнэ төлбөргүй хэрэглэх юм.  Гэхдээ нэг өрхийн цахилгааны хэрэглээний дээд хязгаарыг 220В-ын хэрэглэгчид 700 кВт.ц, 380В-ын хэрэглэгчид 1500 кВт.ц байхаар тогтоожээ.

Энэхүү хязгаараас дээш гарсан тохиолдолд цахилгааны төлбөрийн тодорхой хувийг иргэд төлөх юм байна. Энэ талаар Эрчим хүчний зорицуулах хорооноос тодруулахад “Цахилгааны дундаж хэрэглээтэй айлын сарын хэрэглээ нь 250 кВт.цаг байдаг. Тэгэхээр хязгаар тогтоож өгсөн. Нэг айл сард 700 кВт.ц гэж тооцоолж уг хязгаарын гаргасан. 700 кВ.ц гэдэг нь өндөр тоо. Харин 380В-ын хэрэглэгчид 1500 кВт.ц байхаар тогтоож өгсөн. Өвлийн улиралд цахилгааны төлбөрийн 50 хувийг хөнгөлж өгдөг. Энэ тогтоол хэвээрээ хүчинтэй гэсэн үг. Хэрэв хязгаарт зааж өгсөн дээрх хэмжээнээс давсан бол гарсан цахилгааны төлбөрийг 50 хувь хөнгөлнө. Үлдсэн төлбөрийг нь иргэд өөрсдөө төлнө гэсэн үг” гэв.  Үүнийг цахилгааны хэрэглээнд хязгаар тавьж өгснөөр галын аюулгүй байдлыг хангах үүндээс хэмээн тайлбарласан юм.

Хэрэв хязгаарт зааж өгсөн дээрх хэмжээнээс давсан бол гарсан цахилгааны төлбөрийг 50 хувь хөнгөлнө. Үлдсэн төлбөрийг нь иргэд өөрсдөө төлнө гэсэн үг” гэв.

Угтаа бол нийслэлийн гэр хорооллын хоёр тарифт тоолууртай айл өрхийн шөнийн тарифыг тэглэх буюу 100 хувь хөнгөлнө гэсэн тогтоол гарсан. Тиймээс гэр хорооллын айл өрхүүдэд уг хөнгөлөлтөд хамрагдахын тулд хоёр тарифт тоолуур худалдаж авах зайлшгүй шаардлага гарч ирсэн. Тарифт тоолуурын зах зээлийн ханш нь 80-85 мянган төгрөг. Мөн тарифт тоолууртай айлуудад халаагуур авч шөнийн цагаар гэрээ дулаан байлгах нөхцөл бүрдсэн. Хүний эрүүл мэндэд ээлтэй, агаар цэвэршүүлэгчтэй гээд иргэн өөрт болон гэр бүлийн гишүүдийнхээ эрүүл мэндэд хор нөлөөгүй халаагуур авъя гэж бодоход хамгийн багадаа 200 гаруй мянган төгрөгөөр халаагуур авах жишээтэй.

Үүнээс үзэхэд цахилгааны хөнгөлөлтөд хамрагдах гэж тарифт тоолуур аваад халаагуур залгахад дээрх цахилгааны хязгаарын давсан тохиолдолд гарсан төлбөрийн 50 хувийг  иргэд өөрсдөө төлөх нь дүндээ дүн мэт. Учир нь халаагуур залгахад цахилгаан хамгийн их гүйдэг. Ингэхээр 700 кВ.ц хязгаарын давахгүй гэх баталгаа байхгүй мэт санагдана.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
100 % hungulsun shiidveriig deerees gargaad baihad doorni ingej zavaaruulj bnaaaa
2017/01/13 43.242.242.212
  • Recent
  • Most Read
  • Most Comment