Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн ломбардыг дээрэмдсэн хэрэг гарсан байна. Хэрэгтэн барьцаалан зээлдүүлэх газрын ажилтан 30 настай эмэгтэй Г-г ажлаа хийж байхад нь зэвсэг, зэвсгийн чанартай эд зүйл ашиглан айлган, сүрдүүлж бэлэн мөнгө, гар утас, үнэт эдлэл зэргийг дээрэмдэн авч явжээ.
Хохирлын хэмжээг урьдчилсан байдлаар 15 сая төгрөг гэж тогтоогоод байгаа юм байна. Хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид илрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.