8o
Улаанбаатар хот
mobile menu

Согтуу иргэд осгож амиа алджээ

2015-12-21 18:54:00

Хүйтний эрч чангарсантай холбоотой иргэд согтуугаар осгож, амиа алдах тохиолдол нэмэгджээ.  Тухайлбал,  өнгөрсөн хоёр хоногийн хугацаанд хоёр иргэн согтуугаар осгосон байна. Энэ сарын 19-нд БЗД-5  “Монелийн  тоотын хашаанд хүн хэвтэж байна” гэсэн мэдээллээр шалгахад тус тоотод оршин суудаг иргэн 30 настай эрэгтэй, согтуугаар осгосон байдалтай ил харагдах гэмтэл, шархгүй нас барсан байжээ. Уг хэргийг хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа аж. Мөн энэ сарын 18-нд “Энэрэл” эмнэлэгт эмчлүүлж байсан хүн нас барлаа” гэсэн мэдээллийг цагдаагийн байгууллага авчээ. Үүний дагуу Сүхбаатар дүүргийн 10 хороонд оршин суух 47 настай, эрэгтэй Г нь “Жоби” төвийн арын гудамжнаас ухаангүй согтуу эмнэлэгт хүргэгдэж ил харагдах гэмтэл шархгүй эмчлүүлж байгаад нас барсан хэргийг тус дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
nagi
eede bie sain bodoj yvalda
2015/12/21 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment