8o
Улаанбаатар хот
mobile menu

“Централ тауэр”- т шуугиан дэгдээсэн гадны иргэнд хариуцлага тооцжээ

2017-01-12 11:24:44

"Централ тауэр" -т тэсрэх бөмбөг тавьсан гэх дуудлагын дагуу цагдаа, тагнуул, онцгой байдл, зэвсэгт хүчнийхэн шуурхай бэлэн байдалд ажилласан үйл явдал өнгөрсөн даваа гарагт гарсан.  АНУ-ын иргэн 52 настай Майкл гэх эр тус барилгын 15 дугаар давхарт байрладаг Дани улсын Өргөмжит консул, М-Си-Эс группийн ерөнхийлөгч Ж.Оджаргалтай уулзах хүсэлт тавиад боломжгүй гэсэн хариу сонссон тул бөмбөг тавина гэж сүрдүүлсэн нь Тагнуулын байгууллагын шалгалтаар тогтоогдсон байна. Тухайн үед орчуулагч бөгөөд зочин угтагч анх цагдаагийханд мэдээлэл буруу өгснөөр үл ойлголцол үүссэн аж.

Цагдаа тагнуулынхны шалгалтаар “Централ тауэр”-ээс ямар ч тэсрэх бодис олдоогүй бөгөөд АНУ-ын иргэнд Терроризмтой тэмцэх тухай хууль зөрчсөн гэх үндэслэлээр захиргааны арга хэмжээ авч явуулжээ. Дээрх хуулийг зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй бол 30-50 мянган төгрөгөөр торгох шийтгэл шүүх гаргах заалт хуулинд байдаг аж. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Unen
Mongold chin yamar huuli geheeree iim bdagiin dolloroor bol 25 dollar baihiin ineed hureheer torguul be ene odoo doromjlood bgaa yum uu bid ali esvel deerelhuuleed bgaa yum uu gadnii humuust
2017/01/12 175.252.198.2
Guest
Odjargal chini daniin consul yumuu. Why?
2017/01/12 27.123.214.120
Зочин
Улс орноор нь айлгаад 30 мянга торгуулаад энэ муу америкчууд юу юм бэ
2017/01/12 202.9.41.174
Z
Abch bga shiitgel ni huuli togtoomj ni yahaara iim teneg bdg bnaa .iim hyamdhan hariutslagagui blhr hen durtai ni uls ornoor ni toglood bdg yum bishuu
2017/01/12 139.5.217.126
A
20$ oor torgoson bna kk.
2017/01/12 202.70.46.20
hi
terrorizm uildsen shuu dee. Mongol hun iim uildel hiisen bol yaj bgaa bol doo. Shorond hiij bgaa. Ene muu sharuudiig ingej davraaj baih gej.
2017/01/12 180.149.90.130
hi
boli l doo. Mongol ulsiin nutag devsgerees hoon gargah heregtei sh dee. Hechneen companiin hechneen hunii heden tsagiin ajliig aldagduulsan, deerees ni yamar neg hemjeegeer ailgan surduulsen,
2017/01/12 180.149.90.130