8o
Улаанбаатар хот
mobile menu

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийнэ

2017-01-12 11:48:09

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай, Арбитрын тухай, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Олон улсын гэрээний тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Хөгжлийн банкны тухай, Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухайзэрэг хууль тогтоолын төслүүдийг хэлэлцэхээр товложээ.

Мөн эрүүлжүүлэх байрыг цагдаагийн байгууллагад шилжүүлэх тухай асуудал хэлэлцүүлэгт орж ирлээ. Эл асуудлаар Засгийн газар болон УИХ-ын гишүүдээс өргөн барьсан хоёр ижил хуулийн төсөл цугтаа хэлэлцэгдэж байгаа юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment