8o
Улаанбаатар хот
mobile menu

Чуулган: СЕХ-ны гишүүдийг чөлөөлж, томилов

2017-01-12 11:48:44

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг чөлөөлөх, нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Тодруулбал, СЕХ-ны гишүүн Д.Дэлгэрцогт нь гадаадад дипломат албанд ажиллаж байгаа тул тус үүрэгт ажлаас чөлөөлөх хүсэлтээ гаргасан байна. Иймд түүний хүсэлтийг авч хэлэлцэн дэмжсэн нь энэ. Түүний оронд Ө.Энхтөрийг томилохыг чуулганы хуралдаанаар дэмжлээ.

Нэр дэвшигч Ө.Энхтөр нь 1988 онд Цагдаагийн дээд сургууль, 2001 онд Цагдаагийн академийг тус тус төгссөн, хуульч мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр зэрэгтэй. Завхан аймгийн Нийгмийг аюулаас хамгаалах хэлтэст хэсгийн төлөөлөгчөөр ажлын гараагаа эхэлж, мөн аймгийн Цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч, ахлах мөрдөн байцаагч, мөрдөн байцаах тасгийн дарга, 1999 оноос Мөрдөн байцаах газрын чиглэлийн ахлах мөрдөн байцаагч, хэлтсийн дарга, 2007 оноос нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга, 2008 оноос Мөрдөн байцаах газрын дарга, 2012 оноос нийслэлийн Цагдаагийн газрын дарга, 2013 оноос Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн даргаар тус тус ажиллаж байжээ. Тэрбээр өнгөрсөн оны 12 дугаар сараас Цагдаагийн ерөнхий газрын даргаар ажиллаж байгаа юм.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment