8o
Улаанбаатар хот
mobile menu

Ерөнхий аудитороор сонгогдсон Д.Хүрэлбаатар гэж хэн бэ

2017-01-12 12:44:00

-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий аудиторт нэр дэвшигчийг томилох асуудлыг хэлэлцлээ. Ерөнхий аудитор А.Зангад өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх болсонтой холбогдуулан Д.Хүрэлбаатарыг нэр дэвшүүлжээ. 

Чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Улсын төсвийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийхэд олон нийтийн оролцоог хангадаг олон улсын жишгийг хэрэгжүүлж чадах уу. Зарим газрын төсөв 5000 дахин нэмэгдсэн байхад аудитын байгууллага хаана явсан юм бэ. Хөгжлийн банкны зээлийн 90 нь асуудалтай болсон байхад аудитын байгууллага хаана явсан юм бэ. Хариуцлага алдсан хүмүүс зүгээр ажлаа өгөөд явчихдаг байж болох уу" гэхэд нэр дэвшигч Д.Хүрэлбаатар аудитын үйл ажиллагаанд ил тод байдлыг хангаж ажиллана гэсэн хариултыг өглөө.

Гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа хэлэлцэж буй асуудлаар санал хураалт явуулав. Ингээд олонхийн саналаар А.Зангадыг Ерөнхий аудиторын үүрэгт ажлаас чөлөөлж,  Д.Хүрэлбаатарыг тус албан тушаалд томилов.

Товч намтар:

Нэр дэвшигч Д.Хүрэлбаатар нь 1961 онд Архангай аймагт төрсөн, эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг. 1986 онд Уралын Политехникийн дээд сургууль, 1993 онд Удирдлагын академи төгссөн, инженер-эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй. 1986-1992 онд Төв аймгийн Усны аж ахуйн удирдах газарт эдийн засагч, дарга, 1992 онд Төв аймгийн Засаг даргын тамгын газарт хэлтсийн дарга, 1993-1994 онд “Ажлын хувцасны” үйлдвэр, “Эрдэнэ” улсын үйлдвэрийн газрын даргаар тус тус ажиллаж байсан. 2007 оноос Үйлдвэр, худалдааны яам, 2008 онд Эрдэс баялаг, эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2012 оноос “Монгол 555” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, 2016 оноос Барилга, хот байгуулалтын сайдын орон тооны бус зөвлөх, Монгол Улсын Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөхөөр тус тус ажиллаж байгаа аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
SSS
Туршлагатай тулхтай төрийн хүн мөн, Хүрэлбаатар даргад ажлын амжилт хүсье
2017/01/12 202.131.227.50
ЗАНГАД
ЗАНГАДЫН ХҮМҮҮСИЙН ХИЙСЭН ТЕНДЕРИЙГ ЗОГСООГООД ДАХИН ЗАРЛААРАЙ
2017/01/12 202.70.33.242