8o
Улаанбаатар хот
mobile menu

Чуулган: Хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлагдлаа

2017-01-12 13:37:59

УИХ-ын чуулганы хуралдаанаар “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл” батлах тухай тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж гишүүдийн 85.7 хувийн саналаар тус хуулийн төслийг баталлаа. 

УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт “УИХ өмнө нь 4 удаа хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэл баталж, хэрэгжүүлж байсан ч өнгөрсөн 4 жилийн хугацаанд буюу 2016 он хүртэл хууль тогтоомж боловсруулах талаар үндсэн чиглэл батлагдаагүй байна. Иймээс Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийн төсөлд Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газрын гишүүд, холбогдох бусад байгууллага, нийт 43 байгууллагаас санал авч нэгтгэн боловсруулсан. Мөн тэрээр тус хууль батлагдсанаар Засгийн газраас 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зорилтыг биелүүлэх, хууль санаачлагчдаас санаачлах хууль тогтоомжийн төслүүд давхардалгүй, тодорхой цаг хугацаанд төлөвлөгдөн, өөр хоорондоо уялдаа холбоотой боловсруулагдах боломжтой болно" гэдгийг онцолж байсан юм.

Хэлэлцүүлгийн үеэр гишүүд дараах асуултыг асууж, хариулт авсан юм.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Гишүүдэд хууль санаачлах эрх нь хэвээр байх уу? 

УИХ-ын гишүүн Н.Оюундарь: Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүд үндсэн чиглэлд тусгагдаагүй ч гэсэн шаардлагатай тохиолдолд хууль санаачлах бүрэн эрхтэй. Өөрөөр хэлбэл хууль санаачлах эрхтэй субъектууд хууль санаачлах бүрэн эрхтэй гэсэн үг. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Хот тосгоны эрхзүйн байдлын тухай хууль огт батлагддаггүй. Эрдэнэтийг хот болгоё гэсэн яасан бэ? 

Ажлын хэсэг: Таны хуулийн төсөл санаачлах эрх хэвээр байгаа.

Т.Энхэлээ

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment