8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Ганбат: Буруу рүльтэй тээврийн хэрэгслийн импортыг хязгаарлана

2017-01-12 14:11:00

Баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн импортыг хязгаарлах тухай Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийжээ. Манай улс тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг замын зорчих хэсгийн баруун гар талаар явуулна гэсэн хуультай. Энэ нь жолооны хүрд зүүн талдаа байхаар тооцож хууль, дүрэм, журам, стандарт, замын хөдөлгөөний аюулгүй байдлын бусад үзүүлэлтийг тогтооно гэсэн үг юм.

Гэвч импортоор оруулж ирэх автомашины жолооны хүрдний байрлалд хязгаарлалт тогтоогоогүй учир сүүлийн 10 гаруй жил баруун талдаа жолооны хүрдтэй автомашины импорт эрс нэмэгджээ. Судалгаанаас үзвэл улсын хэмжээний нийт автомашины 48, Улаанбаатар хотын нийт автомашины 55 хувь нь баруун талдаа жолооны хүрдтэй байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад замын үзэгдэх орчин чухал бөгөөд баруун гар талдаа жолооны хүрдтэй автомашинаар гүйцэж түрүүлэх, тойрон гарах хийх үед харах талбай 20-70 градусаар багасдаг нь осол гарахад голлон нөлөөлдөг байна. 2015 онд гарсан 41064 ослын 64,4 хувь нь баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгсэлтэй холбоотой байжээ.  

Мөн хуралдаанаар насжилт өндөртэй тээврийн хэрэгслийн импортыг хязгаарлах талаар танилцуулга хийжээ. 2016 оны жилийн эцсийн байдлаар тээврийн хэрэгслийн улсын бүртгэлд бүртгэлтэй 831552 тээврийн хэрэгсэл байгаагийн 766019 нь автомашин, үлдсэн нь механизм, чиргүүл, мотоцикль байна. Зургаагаас дээш жилийн насжилттай автомашиныг өндөр насжилттай гэж олон улсад үздэг бөгөөд манай орны хувьд бүртгэлтэй автомашины 90 орчим хувь нь зургаагаас дээш жилийн насжилттай байна. Өндөр насжилттай тээврийн хэрэгсэл, түүн дотроо суудлын автомашины эзлэх хувь буурахгүй байгаа төдийгүй агаарын бохирдол, зам, тээврийн ослын ихэнх хувь насжилт өндөр машинтай холбоотой байгаа нь судалгаагаар тодорхой болжээ.

Танилцуулгатай холбогдуулан баруун талдаа жолооны хүрдтэй болон насжилт өндөр автомашины импортыг хязгаарлах талаар тодорхой санал, шийдвэрийн төсөл боловсруулж танилцуулахыг Засгийн газраас Д.Ганбат сайдад даалгажээ. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Иргэн
Буруу.өөрсдөө машин үйлдвэрлэгч бол бас ойлгож болох. Хүн ардынхаа амьдрал амьжиргаа бодож байж янз бүрийн юм яримаар юм.
2017/01/13 112.72.12.85
irgen
iim shal hudlaa um yarij ard tumniig buu uurluul, olonhi ni baruun jolootoi mashintai bgaa, iim medegdel iim yaria gargasnaaraa, hunii horongo une tseniig navs unagaj bgaam shd, mash buruu
2017/01/12 203.91.115.42
fwf2
dan benz bmw unax bolj bnadaa esvel uaz solongos mashaan ch yum uu. naad shiidveree bur etseslej bj shiideerei surgaar ni savlaad exlenene sh dee
2017/01/12 119.40.97.94
ИРГЭН
ЗӨВ ШҮҮ
2017/01/12 103.212.119.86
Zochin
Jil bolgon yavagddag machinii onoshlogoo uzlegee hendlengiin expcompaniudaar hiilgeh ny zuitei, tsagdaa nar bolon onoshlogoonii humuust munge egeed olon muu machinuud hotiin agaariig bohirduulj baina
2017/01/12 150.129.143.14
Нямаа
2017.07.01-нээс буруу рультэй машиныг импортлохыг хориглох хэрэгтэй
2017/01/12 75.82.92.137
zuv
za yaamaa da mongol uls huultai uls buruu talin durem baihgui baij buruu rultei mashin oruulj irdegiig zogsooh n zuv sain bain Saida huulai bar
2017/01/12 43.242.242.163
shaa shaa
shaa
2017/01/12 202.179.3.94
Зөв асуудал
Буруу талдаа рультнй машиныг 2017 оны 3 сарын 1-нээс хилээр оруулахгүй байх, 2022 оноос буруу талдаа рультнй машиныг машины хөдөлөөнд оруулахгүй байхыг уриалж байна.
2017/01/12 139.5.237.163