8o
Улаанбаатар хот
mobile menu

Бөмбөг дэлбэлнэ гэж сүрдүүлсэн АНУ-ын иргэнд хариуцлага тооцжээ

2017-01-12 14:40:00

“Централ тауэр”-т тэсрэх бөмбөг тавьсан гэх дуулиан шуугиан тарьсан АНУ-ын иргэн 52 настай Майкл гэх хүнд захиргааны арга хэмжээ авч хариуцлага тооцсон байна. Цагдаа тагнуулынхны шалгалтаар “Централ тауэр”-ээс ямар ч тэсрэх бодис олдоогүй бөгөөд АНУ-ын иргэнд Терроризмтой тэмцэх тухай хууль зөрчсөн гэх үндэслэлээр арга хэмжээ авсан байна.

Дээрх хуулийг зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй бол 30-50 мянган төгрөгөөр торгох шийтгэл хүлээлгэх заалт хуулинд байдаг байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
Хэн нэг нь хулхитаж тэгж хэлтэл нь бухимдуулждэ зүгээр хүн тэгж уурлахгүй байха
2017/01/13 103.212.118.140
zochin
yun ineedtei yum, ter olon hunii ajil alduulsan nuhun tulbur tuluh estoi, yun 5o myanga ve hedesayar torguuli tuluulmeer yum
2017/01/12 202.9.41.7
Зочин
Монгол хүн АНУ-д ийм авир гаргасан бол яах бол. 20 доллароор торгуулиад өнгөрөхгүй дээ. Хорвоо чи хүнийг ялгаварлан үздэг хэвээрээ л байна шүү
2017/01/12 139.5.237.163
Хамгийн бууу шийдвэр
АНУЦд бол шууд нутгаасаа хөөн гаргадаг эсвэл широрнд 6 суулгаад нутаг руу буцаадаг. Битгийн өөрсдийгөө доромжуулаад байл даа. Бөмбөг тэслэн гэж худлаа яриа, тарааж, дасгаж байгаад тэсэлдэг.
2017/01/12 139.5.237.163