Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх, Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийг ахалж ажилласан Л.Гансүх, “Эм Жи Эл Эс Би” компанийн захирал Н.Даваахүү, тус компанийн нягтлан бодогч Б.Мөнгөнтуяа нарт холбогдох эрүүгийн хэргийг өнөөдөр Нийслэлийн давж заалдан шатны шүүхэд боллоо. Шүүх хуралд гэрч, шинжээч нарыг оролцуулахгүй байгаагаас гадна Л.Гансүхийг биеэр байлцуулахгүй, онлайнаар шүүх хуралд оролцуулсан юм.Мөн Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, С. Ганбаатар гишүүн нар шүүх хуралд ажиглагчаар оролцож хяналт тавьсан юм. Харин Н.Даваахүү, Б.Мөнгөнтуяа нарыг тус бүр 19 сая 200 мянган төгрөгийн мөнгөн торгуулийг ч хэвээр нь үлдээж шийдвэрлэсэн байна.
Л.Гансүхэд оноосон ялыг хэвээр үлдээв
2015-12-22 08:44:00