8o
Улаанбаатар хот
mobile menu

Х.Нямбаатар: Цэц дүгнэлт гаргасны дараа Ерөнхийлөгчийг огцруулах асуудлаар байр, сууриа илэрхийлнэ 

2017-01-12 16:56:00

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр “Улаанбаатарын утааг бууруулах” сэдвээр сэтгүүлчидтэй уулзалт хийсэн. Энэ үеэр Улаанбаатар ирээдүйгүй хот болсон. Байгаль өөрөө Улаанбаатарын утааг шүүж чадахаа байчихсан. Энд хүн амьдрахад хэцүү боллоо гэж мэдэгдсэн.  Ерөнхийлөгчийн энэхүү мэдэгдэлд УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж ундууцаж “Ерөнхийлөгч Улаанбаатар ирээдүйгүй болсон байна. Улаанбаатарт хөрөнгө оруулалт битгий хий” гэсэн утгатай юм ярьсан байна. Энэ хүнийг хугацаанаас нь өмнө огцруулахгүй бол болохгүй болж байгаа юм байна. Улсаа ингэж доромжилж болохгүй. УИХ-ын гишүүдийг Ерөнхийлөгчийг огцруулах бичигт гарын үсэг зурахыг уриалж байна” гэж мэдэгдсэн билээ. 


Ерөнхийлөгчийн өчигдөр хийсэн мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Нямбаатараас байр, суурийг нь сонслоо. Түүний хувьд Улаанбаатар хотын хамгийн их утаатай бүс болох Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон билээ.

Тэрбээр “Үндэсний аюулгүй байдлын зөвлөл утааны асуудлаар хуралдсан. Утаа гамшгийн хэмжээнд хүрсэн учир Монгол улсын нийслэлийн суурьшлыг задлах ёстой гэсэн шийдвэрийг уг хуралдаанаас гаргасан. Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах ёстой гэсэн шийдвэрийг гаргасан. Ерөнхийлөгчийн уулзалтыг би биечилж үзээгүй. Энэ талаарх мэдээллийг сошиалаас авсан. Улаанбаатар хот агаарын бохирдлын хэмжээгээрээ тэргүүлж байгаа. Гэхдээ цаашид утаатайгаа тэмцэж байж хүн төрөлхтний суурьшлийн соёл иргэншлийг үргэлжлүүлэх ёстой. Шинжлэх ухааны байгууллагуудаас гаргасан дүгнэлт дээр үндэслэн бид ажиллах ёстой. Улаанбаатараас нүүлээ гэхэд хаана очиж амьдрах вэ гэдгээ төлөвлөх ёстой биз дээ. Ерөнхийлөгчийг огцруулах асуудлаар хүмүүс өөр, өөрсдийн байр суурийг илэрхийлсээр байгаа. Миний хувьд Ерөнхийлөгчийг огцруулах үндэслэлтэй гэж үзвэл цэцийн дүгнэлт гарсаны дараа л байр, сууриа илэрхийлнэ. Ерөнхийлөгчийг хууль зөрчсөн гэж Цэц дүгнэвэл тэр үед би байр, сууриа албан ёсоор илэрхийлнэ” гэлээ. 

Т.Хулан
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
baasan
chi malaa CX duureg chini aimshig utaatai gazar.Ene erooroo ene CHchuudad sain uils hiilee uy??? Paltsiisan fuckiig zailuulaach.Yah gej iimerhuu adgiin hog shaarnuudiig songodog bnaa
2017/01/13 99.13.71.208
СХД
Одоо бөөрөнхийлвөл ирээдүйд новш болох юм байна гэж ойлгогдож байна шүү
2017/01/13 103.229.120.132
Tur
Yasan buurnhii nusan buu ve ene nuhur.
2017/01/12 202.9.40.76
Zochin
Chabais daraa ilerhiilen ch gehshig
2017/01/12 66.181.184.132
drftgy
tanai yiu kyleenee aan?
2017/01/12 49.0.204.185
чингис
Мал нядалгаанд оруул
2017/01/12 66.181.191.233