8o
Улаанбаатар хот
mobile menu

Энэ зунаас эхлэн хэрэглэгчдийн халуун усыг таслахгүйгээр засвар хийнэ

2017-01-12 17:45:00

Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр Төрийн өмчит 3 компанитай хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа. 

Улаанбаатар хотын иргэд ая тухтай, дулаан, эрүүл орчинд аз жаргалтай амьдрах боломж бүрдэж байгааг ерөнхий менежер энэ үеэр онцлов.

Тэрбээр “Монгол Улсын Засгийн газар, нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Эрчим хүчний сайд, нийслэлийн Засаг даргатай хамтран ажиллах санамж бичгийг саяхан байгуулсан. Энэ ажлын үргэлжлэл болгон өнөөдөр “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ”, “Улаанбаатар дулаан сүлжээ” ТӨХК, “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨК-тай хамтран ажиллахаар санамж бичиг байгуулллаа. Санамж бичгийн гол зорилго Улаанбаатар хотын инженерийн шугам сүлжээний хэвийн үйл ажиллагааг хангах, ирэх жилүүдэд энэ салбарт хийх том бүтээн байгуулалтыг хамтран үр дүнтэй хийж гүйцэтгэх, их болон урсгал засварыг иргэдийн эрх ашгийг зөрчихгүйгээр хамтран хийхэд орших юм”  хэмээлээ.

Энэ жил 2,000 айлын эрчим хүчний асуудлыг шийдвэрлэх тооцоотойгоор хамтарч ажиллана

“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баярсайхан “Шөнийн тарифыг тэглэж байгаатай холбоотойгоор манай компанид томоохон асуудал үүсч эхэлсэн. Эдгээр асуудлыг нийслэлийн Захирагчийн ажлын албатай хамтран зохицуулах зорилгоор санамж бичиг байгууллаа. Тухайлбал, нийслэлийн хэсэгчилсэн бүсүүдэд цахилгаан эрчим хүчний найдвартай хангамжийг үргэлжлүүлэх зорилгоор 11.2 тэрбум  төгрөгийн ажил хийх ёстой. 

Мөн суурьшлын бүст байгаа цахилгаанд холбогдоогүй айлуудын эрчим хүчний асуудлыг нийслэлээс хөрөнгийг шийдвэрлэхээр болсон.  Судалгаагаар нийслэлд 6,000 орчим айл цахилгаан эрчим хүчинд холбогдоогүй байдаг гэсэн тоо бий. Энэ жил 2,000 айлын эрчим хүчний асуудлыг шийдвэрлэх тооцоотойгоор хамтарч ажиллана” гэв.

Орон сууцны барилгын дулааныг м.кв-аар төлдөг байсныг тоолуурын системд шилжүүлнэ

гахм“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-тай хамтран ажилласнаар энэ зун хэрэглэгчдийн халуун усыг таслахгүйгээр урсгал засварыг хийж, барилгуудын дулаан алдагдлыг бууруулах болон орон сууцны барилгын дулааныг метр квадратаар төлдөг байсныг тоолуурын системд шилжүүлэх зэрэг ажлыг өрнүүлэх юм байна.

Холбооны шугам сүлжээний мэдээллийн санг үнэн зөв болгоно

Харин “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХК-тай хамтран харилцаа холбооны тухай хуулийн 27 дугаар зүйл, 28 дугаар зүйлийг үндэслэн харилцаа холбооны шугам сүлжээний хамгаалалтын зурвас газрыг чөлөөлөх, хамгаалалтын зурвас зөрчин баригдсан барилга байгууламжуудын газрын захирамжийг хүчингүй болгох ажлыг зохион байгуулах, шинээр баригдаж буй орон сууцны барилгуудын зураг төсөвт холбооны техникийн өрөө, байруудыг тусган баталгаажуулах, нийслэлийн төлөвлөлтийн байгууллагуудтай хамтран харилцаа холбооны газар доорх болон агаарын баганат шугамын мэдээлэл солилцох замаар холбооны шугам сүлжээний мэдээллийн санг үнэн зөв болгох зэрэг ажлыг хийнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
bayartai medee baina, gadaad dotoodiin juulchid ailchlaad ireheer haluuh usaa 14 honog taslahaar hen hirteigee holildoh gej Mongold ireh , chuhlaas chuhal asuudal mun.
2017/01/12 150.129.143.14