8o
Улаанбаатар хот
mobile menu

Хотын алслагдсан хэсгийн замын цасыг цэвэрлэлээ

2017-01-12 18:40:00

“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ нь Наадамчдын зам буюу Яармагийн гүүрнээс Нисэхийн аюулгүйн тойрог хүртэлх 6.6 км замын цас мөсний цэвэрлэгээг хариуцан ажиллаж байгаа.

Уг ажлын хүрээнд өчигдөр 3 техник, 20 хүний бүрэлдэхүүнтэйгээр Яармагийн гүүрнээс Нисэхийн аюулгүйн тойрог хүртэлх 3 км явган хүний замыг цасыг шүүрдэж, 4 км явган хүний замын тагтаршсан цасыг зориулалтын техникээр хусаж цэвэрлэжээ.

Мөн Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээ ХХК-ийнхан дүүргийн зуслангийн хэсгийн замын цасыг цэвэрлэх, цасыг грейдрээр хусч цэвэрлэжээ. Тэд нийт 1 мастер, 1 жолооч, 1 грейдр, 1 ашиглалтын инженер, 80 зам талбайн үйлчлэгчийн бүрэлдэхүүнтэй ажилласан байна.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment