8o
Улаанбаатар хот
mobile menu

Цаг агаарын урьдчилсан мэдээ

2017-01-13 08:39:53

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ:

Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, зүүн аймгуудын нутгаар хүйтэн жавартай байна.

2017 оны 01 дүгээр сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэлх 
цаг агаарын урьдчилсан мэдээ:

Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орж салхи баруун өмнөөс  секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр  баруун хойноос, бусад хэсгээр баруун өмнөөс секундэд 5-10 метр. Дархадын хотгороор 24-29 градус, Увс нуурын хотгор, Идэр, Тэс, Эг, Ерөө голын хөндийгөөр 20-25 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг,  Орхон-Сэлэнгэ, Хараа,  Туул, Тэрэлж Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 17-22 градус,  Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус, бусад нутгаар 5-10 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. 14-16 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 23 градус хүйтэн, харьцангуй чийг 74 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл