8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2015-12-22 08:54:00

09:00 цагт Япон Монголын хүний нөөцийн хөгжлийн төвийн хурлын их танхимд “Номын сангийн электрон мэдээллийн системийн хөгжил” сэдэвт олон улсын семинар болно. Уг олон улсын семинарыг Монгол улсын их сургуулийн номын сан, Оросын холбооны улсын Буриадын их сургуулийн номын сангуудын хамтран зохион байгуулж байгаа юм.
 
09:00 цагт Дүнжингарав худалдааны төвд Төрийн 200 гаруй үйлчилгээг нэг дор төвлөрүүлж буй Нийслэлийн "Төрийн үйлчилгээний нэгдсэн төв"-ийн бэлтгэл ажил явагдаж байгаатай холбогдуулан тус төвд иргэдэд үйлчилгээ үзүүлэх нийслэлийн харъяа байгууллагын удирдлагууд бэлтгэл ажилтай танилцана.
 
09:30 цагт МХЕГ-ын ХАБҮЛЛ-ийн хурлын танхимд  /ТВ5 телевизийн байрны баруун талд/ МХЕГ-ын 
эмийн хяналтын лабораторид  ISO/IEC 17025:2005 стандартын итгэмжлэлийн олон улсын гэрчилгээ гардуулах арга хэмжээ болно.
 
10:00 цагт Туушин зочид буудал”-ын Соёмбо танхимд Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн Үндэсний хорооноос НҮБ-ын Хүн амын сантай хамтран оюутан залууст зориулсан “Жендэр, Хүний эрхийн элч”-ийн лекцийг зохион байгуулна. "Жендэрийн тэгш байдлыг хангахад эрэгтэйчүүд, залуучуудын оролцоог хангах нь" сэдвээр, Жендэрийн үндэсний хорооны дэд дарга, УИХ дахь 2015 оны “Жендэр, хүний эрхийн элч” ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, "Жендэрийн мэдрэмжтэй шийдвэр гаргах дадалд суралцахуй" сэдвээр УИХ-ын гишүүн, УИХ дахь 2015 оны “Жендэр, хүний эрхийн элч” Ц.Оюунгэрэл нар тус тус лекц уншина.
 
10:00 цагт  Соёлын төв өргөөнд Онцгой байдлын ерөнхий газраас 2015 оны үйл ажиллагааны дүнгийн хурлаа зохион байгуулах гэж байна.
 
11:00 цагт ЗХЖШ-т  Афганистан Улсад үүрэг гүйцэтгэсэн цэргийн багийн бие бүрэлдэхүүнд төрийн дээд одон медаль гардуулах ёслолын ажиллагаа болно. Арга хэмжээнд БХЯ, ЗХЖШ-ын удирдлага, цэргийн багийн бие бүрэлдэхүүн, ар гэрийн төлөөлөл оролцоно. 
 
11:00 цагт Нийслэлийн өмчийн харилцааны газарт Цахим газар өмчлөлийн 5-р ээлж болон хугацаа сунгаж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно. 
 
12.00 цагт “Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д Авто худалдааны цогцолборт тээврийн хэрэгслийн бүртгэлийн үйлчилгээ явагдахаар болж буйтай холбогдуулан хэвлэлийн хурал зарлаж байна. Импортоор орж ирж буй шинэ тээврийн хэрэгслийг бүртгэх, улсын дугаар олгох үйлчилгээг УБ хотод зөвхөн Авто худалдааны цогцолборт 2015 оны 12 дугаар сарын 28-наас явуулахаар болж байгаа аж.
 
14:00 цагт СЕХ-ны байранд СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн олон улсын сонгуулийн байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч хамтран ажиллах талаар ярилцана.
 
14:00 цагт  Монголын Ипотекийн корпораци нэгдлийн толгой компани болох “МИК Холдинг” ХХК нь компанийн хэлбэрээ өөрчлөн нээлттэй хувьцаат компани болж, Монголын хөрөнгийн биржээр дамжуулан хувьцаагаа олон нийтэд нээлттэй арилжина. Монголын хөрөнгийн биржийн байранд “Roadshow” буюу нэмэлт хувьцааны танилцуулга арга хэмжээ зохион байгуулагдана.
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment