8o
Улаанбаатар хот
mobile menu

Газрын албаны дарга асан Н.Батсүх батлан даалтад гарлаа

2017-01-13 09:39:30

Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга асан Н.Батсүх хээл хахууль авч байгаад газар дээрээ баригдаж, цагдан хоригдсон. Тодруулбал, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт орших “Их цуурай ам”-нд газар эзэмших гэрчилгээг БНХАУ-ын иргэнд олгохдоо 200 гаруй сая төгрөгийн хээл хахууль авсан хэргээр өнгөрсөн оны долоодугаар сард цагдан хоригдсон билээ. Хэсэг хугацаанд хоригдсон Н.Батсүх уржигдар батлан даалтад гарчээ. Уг нь түүнийг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн үйлдэл дээр нь гардан авснаар шүүгчийн захирамжийн дагуу цагдан хорьж хэргийг нь АТГ-руу шилжүүлж хэргийг нь хамтран шалгахаар болсон байдаг.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл