8o
Улаанбаатар хот
mobile menu

Бөхөнгийн сүрэг олноороо үхэж хорогдоход малчид юуг анхаарах вэ

2017-01-13 12:04:00

Ховд аймгийн Дарви, Чандмань, Говь-Алтай аймгийн Тонхил, Халиун, Шарга, Дарви, Төгрөг, Хөхморьт, Баян-Уул сумын нутагт бөхөнгийн сүрэг олноороо үхэж хорогдож байна. УМЭАЦТЛ-ийн шинжилгээгээр бог малын мялзан өвчин болох нь тогтоогдсон тул аймаг, орон нутгийн мэргэжлийн байгууллага, иргэд, малчдад доорх сэрэмжлүүлгийг хүргэж байна. Үүнд:

1.    Бөхөнгийн сүргээс тасарч хоцорсон өвчтэй болон өвчнөөр хорогдсон бөхөн, бусад зэрлэг амьтдын сэг зэмд хүрэхгүйгээр мэргэжлийн байгууллагуудад яаралтай мэдэгдэх;

2.    Өвчин гарсан болон бөхөн тархсан аймаг, сумдын малчид бөхөн бөөнөөр нутаглаж байгаа газар малаа бэлчээрлүүлэхгүй байх;

3.    Өвчилсөн, үхсэн бөхөн болон бусад зэрлэг амьтдын эд, эрхтэнг авч ашиглахгүй байх;

4.    Малчид гэрийн тэжээвэр ноходыг хараа хяналтандаа авч, өвчтэй болон үхсэн амьтдын сэг, зэм зөөвөрлөж өвчин тараах эрсдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, уяж хэвшүүлэх;

5.    Үхэж хорогдсон амьтдын сэг, зэмийг цуглуулах, тээвэрлэх, нэгдсэн цэгт устгах арга хэмжээг ХХААХҮ-ийн сайдын 2010 оны А/67 тоот тушаалаар батлагдсан “Мал, амьтныг зориуд устгах, булшлах үйл ажиллагааны заавар”, “Мал эмнэлгийн халдваргүйжүүлэлтийн заавар”-ын дагуу авч хэрэгжүүлэх,

6.     Сэг, зэм, цуглуулах, устгах арга хэмжээнд оролцсон тээврийн хэрэгсэл, хүн болон хувцас багаж хэрэгслийг холбогдох дүрэм, журам, зааврыг баримтлан халдваргүйжүүлэх;

7.    Орон нутгийн мэргэжлийн байгууллагууд радио, телевиз, хэвлэл, мэдээллээр гоц халдварт мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар малчид, иргэдэд сэрэмжлүүлэх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment