8o
Улаанбаатар хот
mobile menu

Шоронд гарсан хүн амины хэргийг шалгаж эхэлжээ

2017-01-13 12:14:20

Бразилийн Амазонас мужийн шоронд саяхан хүн амины 56 хэрэг гарсан байна. Тус улсын прокурорууд хувийн шоронгийн захиргаатай хийсэн олон сая ам.долларын гэрээг цуцлахыг шаардаж байгаа аж. Амазонас мужийн шоронгууд 2010 оноос эхлэн зөвшөөрөгдсөн хүчин чадлаас 2 дахин хэтрүүлээд байгаа аж. Ачлаалалыг хэтрүүлсэн учраас хоригдлууд эсэргүүцлээ илэрхийлээд байгаа аж.

Хувийн шоронгийн загвар нь буруутгах асуудал биш ч гэсэн хүчин чадлыг 3 дахин хэтрүүлсэн, хоригдлууд шинэ оны баярын үеэр оргох гэж байсан, хууль бус зэвсэг хэрэглэсэн зэргийг урьдчилан сэргийлж чадаагүйд буруутайгаа Бразилийн Хууль зүйн сайд Алехандро Моралес үгүйсгээгүй юм. Бразилийн Прокурорын Ерөнхий газраас Амазонас, Пернамбуко, Рио Гранде ду Сул болон Рондониа дахь шоронгийн үйл ажиллагаанд шалгалт хийхээр болжээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл