8o
Улаанбаатар хот
mobile menu

Хүүхдүүд нь ээжийгээ гахайн хашаанд хорьсон хэрэг илэрлээ

2017-01-13 12:21:00

БНХАУ-ын олон нийтийн харилцааны хэрэгсэлээр 92 настай гахайн хашаанд амьдардаг эмэгтэйн талаар мэдээлэл гарч байна.

92 настай Ян хэмээх эмээ нэг жилийн турш гахайн хашаанд амьдарч, сүрлээр хийсэн орон дээр унтаж байжээ. 

Тус хэргийн улмаас Хятадад хүүхдүүдтэйгээ хамтдаа амьдардаг настай хүмүүстэй холбогдох хэргүүд ундарч гарч байгаа талаар хэвлэлүүд мэдээлж байна. Энэ хэргийг ил болгосон бичлэг цахим орчинд тархаж 1,8 сая хүн үзжээ.

“South Morning Post” хэвлэл нэгдүгээр сарын 10-ны өдөр тус бичлэгийг өөрийн хуудаснаа түгээж, ил болгосонтой холбоотойгоор Ян эмээгийн биеийг эмнэлгийн баг, хамт олны тусламжтай үзлэг хийж оношилсон байна. 

2014 онд тус хэрэгтэй ижил тохиолдол гарч байсан бөгөөд 90 настай эмээ таалал төгссөн хэрэг гарч байсан тул Хятадууд дахин давтагдахвий гэхээс ихээхэн сэрэмжилж байна. Эдгээр хэргүүдийг шийдэж, таслан зогсоохыг иргэд шаардаж байгаа талаар хэвлэлээр бичжээ. Ян эмээгийн хүү Ву “Манай ээж өөрөө сайн дураараа хашаанд орохыг хүссэн. Бид хийгээгүй” хэмээн мэдээлсэн байна.

Эх сурвалж: BBC, South Morning Post 

".

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
Хятадууд угаасаа хүн биш. Амьтнаас ч дор мангас шүү дээ.
2017/01/13 59.153.115.128
дугармаа
хэлэх ч үг алга
2017/01/13 43.228.131.88