8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр ес эхэллээ

2015-12-22 09:22:00

Монголчууд эрт дээр үеэс жавар ташсан өвлийн улирлыг есөн ес 81 хоногоор тооцдог билээ.  Сарны зурхайн ёсны 24 улирлын нэг, өвлийн туйл нар буцах өдрөөс  эхлэн 81 хоногийг нялх гурав, идэр гурав, хөгшин гурав гэж хуваагдаг ажээ. Тэгвэл өнөөдөр буюу аравхоёрдугаар сарын 22-ны энэ өдрөөс эхлэн  нялх гурван ес эхэлж байна. Ес эхлэх энэ өдрийг жилийн хамгийн богино өдөр, хамгийн урт шөнө тохиодог хэмээн үздэг.

Монголчууд ес, ес хоногоор тоолж, 81 хоногийн ард гарч хаврын улиралтай золгодог. Манай умард хагас бөмбөрцөгт өдөр уртасч, нарны мандаж, шингэх чиглэл нь аажмаар умардад шилждэг. Далайгаас бусад гол мөрөн, нуур цөөрөм бүгд хөлдөж, булгийн ус тавладаг. Өвлийн туйлаас эхлэх есний тооллыг өөрөөр өвлийн есөн ес гэж нэрлэдэг ажээ.  Өөрөөр хэлбэл, өвлийн туйлын өдрөөс буюу 12 сарын 22 - ний өдрөөс эхэлж есөн өдөр бүрийг нэг хэсэг болгож, “нэгэн ес”, “хоёр ес” гэх мэтээр “есөн ес” хүртэл тоолдог байна. Үүнд,Нэг есд яах вэ?  Нэрмэл архи хөлдөнө

              Хоёр есд яах вэ? Хорз архи хөлдөнө

              Гурван есд яах вэ? Гунан үхрийн эвэр хуга хөлдөнө

              Дөрөв есд яах вэ? Дөнөн үхрийн эвэр хөлдөнө

              Таван есд яах вэ? Тавьсан будаа хөлдөхгүй

              Зургаа есд яах вэ? Зурайсан зам гарна

              Долоо есд яах вэ? Довын толгой борлоно

              Найман есд яах вэ? Нял шал болно

              Есөн есд яах вэ?  Ерийн дулаан болно гэдэг билээ. 

 

                                                                                                                       Д.Дорждэрэм

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment