8o
Улаанбаатар хот
mobile menu

“U Money” картыг банкны төлбөрийн карттай хослуулна

2017-01-13 14:37:01

Автобусны  “U Money” картыг ирэх хоёрдугаар сараас банкны төлбөрийн карттай хослуулахаар болжээ. Тодруулбал, Нийтийн тээврээр зорчигч иргэд ХААН банкинд хандан өөрийн ашигладаг харилцах, хугацаагүй хадгаламж, цалингийн дансандаа автобусны картаа захиалах боломжтой болох юм.

Энэхүү карт нь таны нэр дээрх банкны данстай холбогдох учир та картаа заавал урьдчилан цэнэглэх шаардлагагүй хэрэгцээ шаардлага гарсан үедээ ХААН банкны интернэт банк, ухаалаг банк, АТМ ашиглан дансандаа орлого хийж, нийтийн тээврээр үйлчлүүлэх боломжтой.“Улаанбаатар смарт карт” компани өнгөрөгч онд үүрэн холбооны “Юнител” компанитай хамтран тус сүлжээний хэрэглэгчид автобусанд гар утсаа уншуулж үйлчлүүлдэг болсон бол одоо “Хаан банк”-ны карттай иргэд төлбөрөө картаараа төлж байхаар болжээ. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл