8o
Улаанбаатар хот
mobile menu

Ж.Батзандан: ОУ-ын гэрээний тухай хуулийг өөрчлөх замаар Тавантолгойн луйварыг явуулахаар бэлтгэж байна

2017-01-13 17:04:47

Монгол Улсын Засгийн газраас Олон улсын гэрээний тухай хуулийн төслийн УИХ-д өргөн мэдүүлж улмаар өчигдөр хэлэлцээд унасан. Тэгвэл өнөөдөр УИХ-ын гишүүн Ж.Батзандан мэдээлэл хийж, МАН-ынхан ОУ-ын гэрээний тухай хуулийг өөрчлөх замаар Тавантолгойн луйврыг явуулахаар бэлтгэж байна хэмээв.
 
Тэрбээр энэ талаар “Сүүлийн үед Олон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулга гэх хуулийн төсөл орж ирсэн. Энэ хуулийн төслийг эрх баригчид батлуулах гэж улайран дайрсан боловч УИХ-ын гишүүдийн олонх нь дэмжих боломжгүй гэсэн шийдвэр гаргаж буцаасан. Засгийн газар ОУ-ын гэрээний тухай хуулийг өөрчлөх замаар УИХ-аар хэлэлцэгдэх байсан асуудлын жагсаалтаас Засгийн газрын байгуулсан ОУ-ын гэрээг гаргах, Засгийн газрын стратегийн ордуудын томоохон шийдвэрийг УИХ-аар оруулахгүйгээр шийдвэрлэх, танилцуулахгүй байх нүх сүв орон зайг гаргахын тулд улайран тэмцэж байна. Үүний цаана стратегийн ордууд Монголын үндэсний баялаг, газрын хэвлийн баялагийг хэдхэн гэр бүл, хэдхэн бүлэглэлд авах гэсэн санаархал явж байна гэж бид харж байна. Ийм учраас МАН-ын байгуулсан Ж.Эрдэнэбатын Засгийн газар ОУ-ын гэрээний тухай хуулийг өөрчлөх замаар стратегийн ордуудыг хувийн цөөхөн хүмүүст өгдөг луйврыг явуулахыг санаархаж байна гэж үзэж байна. Тиймээс энэ луйвараа таслан зогсоохыг Засгийн газраас шаардаж буйгаар илэрхийлье.
 
Энэ хууль орж ирснээр Тавантолгойн луйврыг явуулахаар бэлтгэж байна. Өөрөөр хэлбэл Тавантолгойн ордыг хувийн компани Хятадын аж ахуй нэгжид маш бага үнээр зарах луйврынхаа бэлтгэл ажлыг хийх гэж Засгийн газар оролдлоо. Харин энэ луйврыг УИХ-ын гишүүд таслан зогсоосон талархаж байна. Цаашид ийм луйвар хийх гэж оролдвол 3 сая хувьцаа эзэмшигчтэй, Тавантолгой ХК-ын ажилчид Монгол Улсын иргэд эсэргүүцэн тэмцэх болно гэдгийг энэхүү хурлаар дамжуулан дуулгахыг хүсч байна. АН-аас сонгогдсон УИХ-ын гишүүд намын даргын сунгаандаа гараад хөдөө орон нутгаар явж байгаа. Гэтэл энэ байдлыг далимдуулж ар хударгаар нь Тавантолгойг луйвардах гэж оролдох санаархлаа зогсоохыг МАН-ын нөхдүүд, МАН-ын байгуулсан засгийн газраас шаардаж байна.
 
ОУ-ын гэрээний тухай хуулийг баталж байгаад Эрдэнэтийн, Асгатын мөнгөний ордны, баргилтын төмрийн ордны луйврыг хийсэн. Одоо Тавантолгойг луйвардах гэж байгаа санаархал үнэхээр даварсан хэрэг болж байна. Тийм учраас өчигдөр ОУ-ын гэрээний тухай хуулийн шинэчилсан найруулгын төслийг буцааж, эсэргүүцсэн гишүүддээ талархал илэрхийлье. Харин энэ луйварт оролцоод явж байгаа УИХ-ын цөөнгүй гишүүдэд сануулга өгөх зайлшгүй шаадлагатай гэж бодож байна. Энэ луйврыг дэмжиж байгаа УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүдийг олон түмэн анхааралдаа авах хэрэгтэй. Учир нь энэ хүмүүс нөгөө бүлэглэлд орсон, Монголын төрөөр тоглодог хүмүүс юм шүү дээ. Тиймээс хэн нь луйварчин бэ, хэн нь хэний талд ордог вэ гэдгийг Олон Улсын гэрээний шинэчилсэн найруулгад санал өгсөн гишүүдийн нэрсийг харахад бараг тодорхой харагдана” хэмээлээ.
 
Үүний дараа тэрбээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.
 
-Та энэхүү хуулийг өргөн барьсны дараа энэхүү мэдээллийг хийх боломж байсан уу. Хэрэв хийсэн бол хуулийг буцаасны дараа, өмнөх хоёрын хооронд зарчмын ялгаа гарах байсан болов уу?
 
-Олон улсын гэрээг соёрхон батлах эрх нь УИХ-д байдаг. Монгол Улсын Үндсэн хуулийн 25, 30 дугаар зүйлд Засгийн газрын байгуулсан олон улсын гэрээг УИХ заавал соёрхон батлах ёстой. УИХ-тай зөвшилцөж байж Засгийн газар Олон улсын гэрээг байгуулна гэж маш тодорхой заасан байдаг. Тэгэхээр Үндсэн хуулийнхаа зүйл заалтыг барьж Засгийн газар үйл ажиллагаагаа явуулах ёстой. Хуулийн төсөл өргөн барьж, хэлэлцэх үед миний бие орон нутагт ажиллаж байсан. Өөрөөр хэлбэл ардчилсан намын гишүүдийг эзгүй байхад МАН-ынхан луйвар хийх гэж оролдож байна гэж бид харж байгаа. МАН луйвраа зогсоох хэрэгтэй МАН хулгайч царайлах хэрэггүй гэдгийг бүлэглэлд орсон нөхдүүдэд анхааруулж хэлмээр байна. Ер нь бүлэглэлийн эсрэг нам харгалзахгүй тэмцэх ёстой гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэхийг хүсч байна.
 
-Монгол Улс  5 сард бондын 500 гаруй сая долларын бондын мөнгө төлнө. Энэхүү мөнгийг манай засгийн газар төлөх боломж байгаа болов уу. Та үүнийг хэрхэн харж байгаа вэ?  
 
-Монгол Улсын Засгийн газар энэ жил бондын төлбөрт 500 гаруй сая төгрөг төлөх хугацаатай байгаа. Монголын төдийгүй дэлхийн эдийн засаг амаргүй байгаа учраас өр зээлийн менежментийг эргэн төлөлтийг хойшлуулах шинэ графикаар төлөлтийг тохирох боломж байгаа. Үүнийг Засгийн газар судлах хэрэгтэй. Өр зээлийн менежментээ шинэ түвшинд гаргах хэрэгтэй гэдгийг зөвлөмөөр байна.
 
-Олон улсын гэрээний тухай хуулийн аль заалтыг хасах гэж байсан юм бэ?
 
-1993 оны Олон улсын гэрээний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1, 2 дугаарт заалт гэж бий. Энэ хуулиар Олон улсын гэрээг соёрхон батлуулах саналыг гадаад харилцааны асуудал эрхэлсэн гишүүд Засгийн газарт оруулж, өргөн мэдүүлж шийдвэрлүүлнэ гэж заасан байгаа. Засгийн газар үүнийг дэмжсэний дараа УИХ Засгийн газраар соёрхон батлуулах саналаа УИХ-д оруулдаг заалттай. Гэтэл энэ заалтыг засах гэж оролдсон байгаа юм. Гэхдээ Засгийн газрын гишүүд үнэхээр гэнэн байгаа юм. Үнэндээ энэ заалтыг хассан ч Үндсэн хуулийн 25, 30 дугаар заалт хэвээрээ байгаа. Гэтэл үндсэн хууль зөрчих замаар хулгай луйвар хийх боломжгүй гэдгийг сануулах үүднээс өнөөдрийн хурлыг зарлаж, мэдээлэл хийж байгаа юм. Ер нь өмнөх Засгийн газрын үед ч энэ Засгийн газрын үед ч ялгаагүй стратегийн томоохон ордуудтай холбоотой асуудлыг УИХ-аас тойруулах гэж оролддог болсон. УИХ бол ард түмний төлөөлөл. Гэтэл тэднээс нууж луйвар хийх гэж байна гэдэг бол ард түмнээс нууж хулгай луйвар хийх гэж байгаатай адил зүйл. Тиймээс үндсэн хуульд нийцсэн хууль л батал гэдгийг Засгийн газар сануулж байгаагаа илэрхийлье.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
үнэн бол энэ монгол улсыг удирдах хүмүүс алгаа их хуралд гарсан болгон ингэдэг бол тараах хэрэгтэй харин Аюурсайхан Жавхлан нарыг үлдээж даатгах нь зүйтэй ядаж шудрага үнэний төлөө зүтгэх байлгүй
2017/01/14 59.153.115.63
иргэд
Хэнийн үйлдсэн өрийг хэн төлөх гэж бг билээ.АН-ын даргын сэнтий зүүдлэгч ЗГ-ын эсрэг байр сууриа түр азнаач ард түмэн таныг доторчихсон шүү дээ
2017/01/14 150.129.143.220
zochin
Medrel galzuu ajil hiilge .
2017/01/14 27.123.214.108
zochin
BATZANDAN EEREE ER NI YU HKIIJ GIIGUULSEN KHUN BE. DANDAA KHETRUULJ YRIJ BAIKH UM AJIL KHIIGEECH DARAA NI SHALGA, EERCHIL DANDAA KHERUUL AN n
2017/01/13 150.129.142.31