8o
Улаанбаатар хот
mobile menu

13 аймаг, 125 суманд өвөлжилт хүндэрчээ

2017-01-13 18:39:00

Өнөөдрийн байдлаар 13 аймаг, 125 суманд өвөлжилт хүндэрчээ. Мөн 37 суманд хүндэрч болзошгүй нөхцөл байдал үүсээд байна. Иймд зарим аймаг, сумын малчид нөөц өвс тэжээлээ гаргах, малаа нядлах ажлыг эхлүүлээд байна.  

Хөвсгөл аймгийн хувьд эрт цас орсон нь өвөлжилт хүндрэхэд гол нөлөө үзүүлжээ.

Яамны зүгээс ч өвөлжилт хүндэрсэн аймгуудын нөхцөл байдалтай танилцаж тодорхой хэмжээний хөрөнгийг төсөвлөсөн аж.

Түүнчлэн орон нутгийн чанартай замын нөхцөл байдал хүндэрсэн тухай бүрт аймаг бүрийн Онцгой комиссоос өгсөн үүрэг, чиглэлийн дагуу ОБГ, хилийн цэргийн ангиас автомашин, техник хэрэгсэл, иргэдийн тракторыг дайчлан ажиллуулсаар байна.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment