Солонгос Улсын Засгийн Газрын тусламжтайгаар манай аймагт олгогдсон 4 түргэн тусламжийн автомашиныг өнөөдөр аймгийн удирдлагууд эмнэлгүүдэд хүлээлгэж өглөө.
Уг түргэн тусламжийн автомашинуудыг аймгийн "Нэгдсэн эмнэлэгт" 2, "Сансар" сувилалд 1, Дэлүүн сумын эмнэлэгт 1, нийт 4-н түргэн тусламжийн автомашиныг тус тус хуваарилагджээ.
Уг машинууд 2009-2012 онд үйлдвэрлэгдсэн ба Хюундей компани Старех маркийн машиныг эмнэлгийн зориулалтаар тоноглогдсон. Монгол, Солонгос хоёр улсын хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд манай улсад нийт 9 түргэн тусламжийн автомашин олгогдсон ба түүний 4 автомашиныг нь манай аймагт хуваарилагдсан байна.
Түргэн тусламжийн автомашинуудыг үнэ төлбөргүй олгосон бөгөөд харин манай талаас тус автомашинуудын замын зардлыг гаргасан гэж Баян-Өлгий аймгийн цахим хуудсанд мэдээллээ.