8o
Улаанбаатар хот
mobile menu

Нэг настай хүүхэд данхтай цайнд түлэгдэж амь насаа алдлаа

2015-11-17 09:50:00

СХД-ийн 22-р хороо “ГССҮТөвд түлэгдсэн хүн ирж хэвтлээ” гэсэн мэдээллийг өчигдөр цагдаагийн байгууллагад өгсөн байна.  Дуудлагын дагуу очиж шалгахад Тахилтын .... тоотод суух 1 нас 2 сартай, эрэгтэй А данхтай халуун цай татаж толгой, нуруу, 2 гар түлэгдэж, 37 хувийн түлэгдэлттэй тус төвийн эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэж байгаад нас барсан байжээ. Хэргийг СХД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.

Эцэг эх, асран хамгаалагчийн хайхрамж болгоомжгүйгээс болж бяцхан хүүхдүүд ахуйн хүрээний осолд өртөж амь нас, эрүүл мэндээрээ хохирсоор байна.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл