Онцгой байдлын албаны хэмжээнд 2017 оны сургуулийн жилийн нээлтээ хийсэн билээ. Нээлтийн үйл ажиллагааг тохиолдуулан тус албаны Уул уурхайн аврах ангийн хамт олон “Бяцхан үрс минь бидний гэрэлт ирээдүй” сэдэвт сайн үйлсийн аяныг зохион байгуулжээ.
Аяны хүрээнд Налайх дүүргийн Ерөнхий боловсролын VI дугаар сургуулийн бага ангийн 835 сурагчдад хорт утаанаас хамгаалах амны хаалт бэлэглэсэн байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр дэлхийн хүн амын нийт өвчлөлийн 2.7%-ыг агаарын бохирдолын улмаас үүдэлтэй өвчин эмгэг эзлэж байна гэсэн тоо баримт бий. Тиймээс хорт утаанаас хойч үеэ хамгаалах зорилтын хүрээнд сайн үйлсийн аяныг зохион байгуулсан байна.
Сурагчдад утаанаас хамгаалах амны хаалт бэлэглэлээ
2017-01-14 11:40:00