Монгол Улсад Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаан өчигдөр болж өнгөрлөө.
Барилдаанд улсын арслан Н.Батсуурь, улсын заан Б.Пүрэвсайхан, улсын харцага Ш.Уламбаяр, Т.Баасанхүү, Э.Энхбат нараар магнайлуулсан улс, аймгийн алдар цолтой 224 бөх зодоглосноос Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, улсын начин Э.Даш түрүүлж, Дорноговь аймгийн Эрдэнэ сумын харьяат, улсын харцага А.Цацабшир үзүүрлэлээ.
Харин их шөвөгт Говь-Алтай аймгийн Цогт сумын харьяат, улсын өсөх идэр начин Л.Цэрэнтогтох, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, улсын харцага Н.Жаргалбаяр нар шалгарлаа.
Тавын даваа
1 у/з Б.Пүрэвсайхан - а/з Б.Түмэндэмбэрэл
2 у/х А.Цацабшир - у/х Т.Амартүвшин
3 у/х Н.Жаргалбаяр - а/х/а О.Гантулга
4 у/н Л.Цэрэнтогтох - у/н Б.Заяамандах
5 у/н Л.Лха-Очир - а/х/а Б.Эрдэнэхүү
6 у/н Э.Даш - у/н Д.Анар
7 а/х/а Ш.Мөнгөнбаатар - а/а О.Хангай
Зургаагийн даваа
1 у/х А.Цацабшир /гоц мөргөсөн/
2 у/х Н.Жаргалбаяр - а/х/а Б.Эрдэнэхүү
3 у/н Л.Цэрэнтогтох - а/х/а Ш.Мөнгөнбаатар
4 у/н Э.Даш - а/з Б.Түмэндэмбэрэл
Долоогийн даваа
1 у/х А.Цацабшир - у/н Л.Цэрэнтогтох
2 у/х Н.Жаргалбаяр - у/н Э.Даш
Наймын даваа
Түрүү - у/н Э.Даш үзүүр - у/х А.Цацабшир
Үндсэн хуулийн ойд зориулсан энэхүү барилдааныг анх 1992 онд зохион байгуулж, улсын заан С.Хүрэлбаатар түрүүлж, дархан аварга Х.Баянмөнх үзүүрлэж байжээ. Харин өнгөрсөн жилийн барилдаанд улсын арслан Н.Батсуурь түрүүлж, улсын аварга Ч.Санжаадамба үзүүрлэсэн билээ
Үндсэн хуулийн ойн барилаанд Э.Даш түрүүллээ
2017-01-14 11:00:48