“Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв” 2016 оны нэгдүгээр сарын 14-өөс эхлэн иргэдэд үйлчилж эхэлсэн.
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэн, хуулийн этгээдэд үзүүлэх төрийн үйлчилгээг төвлөрсөн нэг цэгээс шуурхай хүргэх тогтолцоог нэвтрүүлэх, үйлчилгээнд баримтлах зарчим, нэгдсэн ойлголтыг жигд мөрдүүлж хэвшүүлэх, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, чадавхыг бэхжүүлэх зорилгоор энэхүү төвийг байгуулж байсан.
Өнгөрсөн хугацаанд энэ төвөөр нийт нэг сая 52800 иргэн, хуулийн этгээд үйлчилгээ авч үйлчлүүлжээ.
НҮНТ сая гаруй иргэн үйлчлүүлжээ
2017-01-14 16:40:00