8o
Улаанбаатар хот
mobile menu

Зурхай: Үс засуулбал эд малын гарлагатай

2017-01-15 09:00:00

 

   Аргын тооллын: 2017.1.15, Ням гараг
    Наран ургах шингэх: 08.37-17.27
    Үс засуулбал: Эд малын гарлагатай
    Барилдлага: Арвидах
    Шүтэн барилдлага: Сансар

Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Идээ, хувцас хунар олдох, худалдаа наймаа хийх, эд зүйлс өгөлцөж авах, өглөг өгөх, хөрөнгө цацах, эдийн тэнгэр тахиулах, шид бүтээл үйлдэх, бурханы ёс ба тарни бүтээх, амраг нөхдийг хураахуйд сайн. Баруун чих хангинавал асрагдах, зүүн нь бол буян арвижих, нохой уливал гэрийн тэнгэр зайлсан, хэрээ гуаглавал эд агуурс олдох, тагнай загатнавал зочин ирэх, бие татвал гаслан болох, хөл татвал хувцас олдох болой. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой.

Хонь
Янаг амрагийн харилцаа шалгуурт өртөнө. Таны биеэ хэрхэн авч явахаас олон зүйл хамаарна. Амраг тань хөндий хүйтэн байсан ч та эелдэг зөөлнөөр хандаж, байдлыг намжаа. Тэмцэл зөрчил биш, түншлэл амин чухал. Хэрвээ хэт дураараа загнавал ганцаардалд өртөнө.
Үхэр
Чухал асуудлыг шийдвэрлэхэд тохиромжтой үе биш. Бусадтай харьцахдаа хянуур байж, ам тангараг өгөх, үүрэг хариуцлага хүлээхээс зайлсхий. Таны санасн
аар болохгүй тул нэр хүндээ алдаж болзошгүй. Мөнгө зээлэх, зээлдүүлэхэд муу. Бие сэтгэл, орон гэрээ ариусга.

Ихэр
Ойр дотны хүмүүстэйгээ илэн далангүй ярилцаж, сэтгэлээ уудлах өдөр. Ахмад настан, аав ээжтэйгээ уулзаж, санаа тавихад ээлтэй. Хүүхэд насны зуршлууд
 таны үйл хөдлөлийг тодорхойлно. Шинээр ажил төрлөө төлөвлөхөд сайн. Гэхдээ гэр бүлийнхээ хүрээг ажил төрлөөс ангид авч үзээрэй.
Мэлхий
Танд гэр бүлийн хүрээ илүү чухалчлагдана. Гэртээ хайрттайгаа байх нь аз жаргал гэж бодно. Үдшийг хайртай дотны хүмүүстэйгээ зугаатай өнгөрүүлнэ. Зарим хүмүүс томилолтоор буюу ажил хэргээр алс явна.
Арслан
Аз сорих, бодлогогүй байхаас зайлсхий. Өдрийн энерги сөрөг байх тул буруутах, нэр хүндээ алдах магадлалтай. Бусдын тавих санал санаачлага, авах мэдээ мэдээлэлд хянуур хандвал алдахаас сэргийлж чадна.

Охин
Ариусал бясалгалд сайн өдөр. Кармын нөлөө хүчтэй байх тул мөргөл бясалгал, уучлал энэрлийг эрхэмлэ. Биоэнергийн эмчилгээ үр дүнтэй байна. Ойр дотныхон, үр хүүхэд, хань, садан төрөлдөө анхаарал тавь.
Жинлүүр
Ойр дотны хүмүүстэйгээ илэн далангүй ярилцаж, сэтгэлээ уудлах өдөр. Ахмад настан, аав ээжтэйгээ уулзаж, санаа тавихад ээлтэй. Хүүхэд насны зуршлууд таны үйл хөдлөлийг тодорхойлно. Шинээр ажил төрлөө төлөвлөхөд сайн. Гэхдээ гэр бүлийнхээ хүрээг ажил төрлөөс ангид авч үзээрэй.  
Хилэнц
Өдрийг бүхэлд нь ойр дотны хүмүүс, садан төрөлдөө зориул. Гэр бүлийн харьцаа халуун дулаан байна. Айлд зочлох, болзоонд явах, найз нөхдийн уулзалт зохион байгуулах нь таны алжаалыг тайлна. Гоо сайхандаа анхаарвал гайхам үр дүнд хүрнэ. Галаас болгоомжил.
Нум
Санхүүгийн асуудлаа шийдвэрлэ. Эд зүйл худалдан авахаар төлөвлөсөн бол ав. Бусдаас тус дэм, санал зөвлөгөө авах шаардлага гарвал нэрэлхэх хэрэггүй.
Матар
Ариусал бясалгалд сайн өдөр. Мөргөл бясалгал, уучлал энэрлийг эрхэмлэ. Биоэнергийн эмчилгээ үр дүнтэй байна. Ойр дотныхон, үр хүүхэд, хань, садан төрөлдөө анхаарал тавь.
Бумба
Ухаарлын өдөр. Аливаад тайван хүлээцтэй хандсан хүн хожно. Учир нь таны бодол санаа үйлдэл болгон хожмын ажил амьдралыг тань тодорхойлно. Тиймээс хийж байгаа бүхнээ ухамсарлаж хандаарай. Хууртаж мэхлэгдэх, далд айдаст автах магадлалтай. Шинэ эд зүйл худалдаж авах, наймаа хийхэд сайн өдөр.
Загас  
Чухал асуудлыг шийдвэрлэхэд тохиромжтой үе биш. Бусадтай харьцахдаа хянуур байж, ам тангараг өгөх, үүрэг хариуцлага хүлээхээс зайлсхий. Таны санаснаар болохгүй тул нэр хүндээ алдаж болзошгүй. Мөнгө зээлэх, зээлдүүлэхэд муу. Бие сэтгэл, орон гэрээ ариусга.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment