8o
Улаанбаатар хот
mobile menu

2017 онд Монголчууд бүх нийтээр тэмдэглэх 9 баяраар 14 хоног амрана

2017-01-15 13:05:00

Монгол улсын засгийн газраас бүх нийтээр амрах баярын өдрүүдийг тогтоож, ажлын өдрүүд тохиовол хойшлуулж, дараагийн амралтын өдрүүдэд шилжүүлдэг уламжлал тогтоод буй. Тэгвэл 2017 онд Монгол зон олон маань нийт бүх нийтээр тэмдэглэх 9 баяраар 14 хоног амрах юм. Тухайлбал 

  • Цагаан сарын шинийн 1,2,3-ны өдрүүдэд ажлын  өдөр тохиож буй бөгөөд шинийн 1-ний өдөр даваа гарагт тохиож байгаа тул таван хоногийн турш амрана.
  • Эмэгтэйчүүдийн баярын өдөр бүх нийтээр амрана.
  • Хүүхдийн баярын өдөр ажлын өдөр тохиож байгаа тул нэг хоногийн турш амрана. 
  • Наадамаар 2014 оноос эхлэн таван хоногийн турш амрах журам тогтсон.
  • Улс тунхагласны баяр, Их эзэн Чингис хааны өдөр амралтын өдрүүдэд тохиож байгаа тул ирэх арваннэгдүгээр сард хоёр өдөр бүх нийтээр амарч, ажлын өдрүүдээс "хумслана". 
  • Үндэсний эрх чөлөөний өдөр баасан гарагт таарч байгаа тул ирэх жилийн төгсгөлд дөрвөн хоног амрана. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл