8o
Улаанбаатар хот
mobile menu

Ардчилсан нам шинэчлэл хийж байна

2017-01-15 13:55:00

Сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш 26 хоног өнгөрч энэ хугацаанд нэр дэвшигчид 18 уулзалтыг хийж, намынхаа гишүүд дэмжигчдэд мөрийн хөтөлбөрөө танилцуулаад байна.

Өнөөдөр Хөвсгөл аймгийн Мөрөн хотноо болсон уулзалтад тус аймгийн Ардчилсан намд бүртгэлтэй 6,000 гаруй гишүүдийн төлөөлөл 450 орчим гишүүн сум сумаасаа хүрэлцэн ирж үзэл бодол, үнэт зүйл, намын шинэчлэл, цаашид баримтлах бодлогоо танилцуулж, гишүүдийн асуултанд хариулт өглөө.

Гишүүдийн хувьд намыг фракцгүй болгох, эв нэгдлээ сахин хамгаалах, хариуцлагын тогтолцоог бий болгох, Ардчилсан намын гишүүдийг улс төрийнх нь үзэл бодлоор ялгаварлан гадуурхаж байгаатай тэмцэхийг захиж, шударга өрсөлдөхийг хүслээ.
Хөвсгөл бол ардчиллын өлгий

1990 оны Хөвсгөлийн өлсгөлөнгийн үр дүнд тэр үеийн төрийн удирдлагуудтай хэлэлцээрт сууж анхны ардчилсан сонгууль явагдаж Ардын их хурал, Улсын бага хурал хэмээх 2 танхимтай парламент байгуулагдаж Ардчилсан шинэ шинэ үндсэн хуулийг тололвсруулах ажил эхэлж байсныг Хөвсгөл аймгийн Ардчилсан намын дэд дарга Л.Ганбат уулзалтын эхэнд онцлон хэлж байлаа. Нэр дэвшигчид эв нэгдэл, фракцийн талаар ийн ярьж байна.

С.Эрдэнэ: Өнөөдрийн сонгууль фракцгүй болохын эхлэл

Эв нэгдэлгүйгээсээ болж бид олон алдаа гаргасан. Өнөөдөр фракцгүй боллоо гэж зарлангуут фракц алга болчихгүй. Үзэл санааныхаа тугийг босгож, түүнийгээ тойрон хүрээлж, итгэл үнэмшилтэй байвал нам фракцгүй болно.

1990 онд бид фракцгүй л байсан шүү дээ. Тэр үед бидэнд итгэл үнэмшил, эрх чөлөөний төлөөх үнэт зүйл байсан.

Өнөөдөр улсын хэмжээнд өрнөж байгаа Ардчилсан намын даргын сонгууль ч бас фракцгүй болохын эхлэл. Цөөн хүнээс биш бүх гишүүдээсээ сонгогдсон дарга бол хүчирхэг удирдагч байж чадна.

Ж.Батзандан: Хэлбэр төдий эв нэгдэл бидэнд хэрэггүй

Эв нэгдэл бол үзэл санаа, үнэт зүйл, итгэлцэл, шударга ёсон дээр тогтдог. Хэлбэр төдий эв нэгдэл бидэнд хэрэггүй. Шударга ёсыг хамтдаа авчирч агуулгын, үзэл санааны, итгэлцлийн эв наэгдлийг хангахын төлөө би ажиллана.

Лу.Гантөмөр: Эрх мэдлийг жирийн гишүүдэд өгснөөр л эв нэгдэл хангагдана

Хэн нэгэн дарга гарч ирээд фракцыг алга болгоно гэдэгт би итгэхгүй байгаа. тийм учраас би гишүүдийн нам болох ёстой гэж хэлээд байгаа юм.

Эрх мэдлийг жирийн гишүүдэд өгснөөр л эв нэгдэл хангагдана. Бүх асуудлыг гишүүд шийддэг болчихвол, тулгарсан асуудлыг гишүүдээсээ асуудаг болчихвол фракц алга болно.

Н.Алтанхуяг: Одоо бүгдээрээ эвлэе, бүтээе, босгоё, бодлого ярья

Өнөөдөр бид эв нэгдлийн төлөө ярих ёстой. Хийх хэлэх нь олдохоо болохоороо бид фракцладаг. Эвлэвэл бүтнэ, ховловол гутна гэсэн үг бий.

Одоо бүгдээрээ эвлэе, бүтээе, босгоё, бодлого ярья. Даргаа бүх гишүүдээсээ сонгоно, дараа нь анхан дунд шатныхаа байгууллагын дарга нарыг ч тухайн орон нутгийнхаа гишүүдээс сонговол бид илүү хүчтэй болно.

Алдагдсан эв нэгдэл, хулгайлагдсан ялалт, ард түмнийхээ төрд итгэх итгэлийн төлөө би ажиллах болно.

Д.Эрдэнэбат: Хүн тойрсон, ашиг сонирхол тойрсон фракцыг байхгүй болгохын төлөөх шинэчлэл эхлэж байна

Надад фракц байхгүй. Хүн тойрсон, ашиг сонирхол тойрсон фракцыг байхгүй болгохын төлөөх шинэчлэл эхлэж байна. Би энэ намын тугийг нь ч өргөсөн, тугалыг нь ч хариулсан. Энэ хугацаанд намын үйлчлэгч нь байж ирсэн.

Одоо ч эв нэгдлийг сахин хамгаалж ажиллах болно. Намын даргаар хэн нь сонгогдсон бай эв нэгдлийн төлөө явах болно.
Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигчдийн уулзалт нэгдүгээр сарын 15-нд Орхон, Булган аймагт, 16-нд Дархан-Уул, 17-нд Сэлэнгэ аймагт үргэлжилнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
idej uuhiin don tussan uvuu nar shinechlel hiilee yu, zaigaa tavih heregtei , ulsaas hulgailsan mungu ni uheh hurtel ni hurmeer yum daa
2017/01/16 202.9.41.7