8o
Улаанбаатар хот
mobile menu

Ардчилсан залуучууд нэр дэвшигчдэд амжилт хүслээ

2017-01-15 14:24:00

Ардчилсан даргын сонгуульд нэр дэвшигчдийн Хөвсгөл аймагт болсон уулзалтын үеэр "Ардчилсан Залуучуудын Холбоо"-ны төлөөлөл амжилт хүсч, дурсгалын зүйл гардуулсан юм.

Тэд эх орон, тусгаар тогтнол, шударга ёсны төлөө цогтой тэмцэгч Чингүнжавтай холбоотой домгийг бэлгэдэсний дээр орчин цагт сэтгэл ханамжтай, таатай байгаагаа илэрхийлэх нэгэн хэлбэр болсон LIKE буюу эрхий хурууны хэлбэр бүхий дурсгалын зүйлийг хадгалууллаа.

Хөвсгөл аймгийн Ардчилсан Залуучуудын Холбооны тэргүүн Ц.Түмэнбаяр “Ардчилсан намын даргын сонгууль бол намын шинэчлэлийн нэгээхэн хэсэг бөгөөд эвээ эрхэмлэн хамтдаа сурталчилгаагаа хийж байгаа нэр дэвшигчдэд талархаж байна” гэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл