8o
Улаанбаатар хот
mobile menu

Долоо хоногийн өрнийн зурхай

2017-01-16 09:09:30

2017.I.16-2017.I.22

ХОНЬ: Ажлын байрны нөхцөл байдал өөрчлөгдөж магадгүй. Айсуй долоо хоног танд ээлтэй байх болно. Ажилдаа амжилт гаргаснаар өөртөө итгэх итгэл чинь нэмэгдэж, амьдралыг та өөдрөгөөр харах болно. Хувийн амьдрал чинь ч таатай байх болно Санхүүгийн байдал тогтвортой байна. Олон эх сурвалжаас мөнгө орж ирж болзошгүй. Тусч, өгөөмөр зан чанар чинь товойж, ба ойр дотны бүхий л хүмүүстээ тус хүргэх болно.

ҮХЭР: Ойрын хугацааны зорилго, төлөвлөгөөгөө биелүүлэхэд анхаарч, онцын шаардлагагүй арга хэмжээ, урилгаас эелдгээр татгалзахыг бодоорой. Ажлын орчноо өөрчлөх, шинэ ажилд өөрийгөө сорих зэрэг тааламжтай Хувийн харилцаа болоод санхүүгийн асуудалдаа анхаарал тавих хэрэгтэй. Бусадтай харилцах чадвар чинь өндөр байх тул гэрээ хэлцэл, ажлын ярилцлагад одтой байх болно. Эрүүл мэнд, боловсролдоо анхаараарай.

ХАМТАТГАХ: Тааламжтай долоо хоног. Таны ажил мэргэжил, бизнестэй холбоотой таатай үйл явдал тохионо. Хувийн бизнес эрхэлдэг бол үйл ажиллагаагаа өргөжүүлж, ашиг орлогоо нэмэгдүүлэх боломж гарч ирнэ. Гэр бүлийн хэрүүл маргаанаас зайлсхийгээрэй. Гэр бүлийн харилцаанд ээдрээтэй нөхцөл байдал үүсэхийг сэрэмжлүүлж байна. Эрүүл мэнддээ анхаарал тавьж, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах хэрэгтэй.

МЭЛХИЙ: Амьдралын эрч хүч, урам зориг өндөр байна. Гэр бүл, хосуудын дунд романтик байдал давамгайлна. Өнгөрсөн долоо хоногт хэт их зарлага гарснаас санхүүгийн байдал хүндрэлтэй байна. Шинэхэн танилууд чинь олон талаар тус хүргэх болно. Эрүүл мэндийн байдал сайн байна. Гэхдээ стресс, бухимдалтай үедээ зүрхээ хамгаалах хэрэгтэй.

АРСЛАН: Анхаарал, сэрэмжтэй байх долоо хоног. Ямар нэг эрсдэлтэй зүйлс, муу санасан нэгнээс зай барих хэрэгтэй. Дарга, удирдлагадаа үнэлэгдэхийн ажилдаа хариуцлагатай хандах хэрэгтэй. Бизнесийн үйл хэрэгт саад тулгарах магадлалтай. Долоо хоногийн дундуур сайхан зүйл тохиолдоно. Гэр бүлдээ халуун дулаан уур амьсгал бүрдүүлэхийг хичээгээрэй. Хайр дурлал болон романтик үйл явдал давамгайлна. Хайр сэтгэлээ илчлэх, анхаарлыг нь татах оролдлого амжилттай болно.

ОХИН: Таны эрч хүч нэмэгдэнэ. Ажлаа солих, өөр албан тушаалд шилжин ажиллахад таатай байна. Мөрийтэй тоглоом, эрсдэлтэй хөрөнгө оруулалт зэргээс татгалзаарай. Материаллаг байдал сайжирч, том худалдан авалт хийх бололтой. Долоо хоногийн дундуур танд том тус хүргэх хүнтэй холбогдоно. Хайр дурлалын харилцаа амжилттай байна. Шинэ хосуудын харилцаа хурдацтай дотносно. 

ЖИНЛҮҮР: Энэ долоо хоногт та гэртээ амарч, тайван байдлыг мэдрэхийг хүсэх бололтой. Гэхдээ, ажлын карьераа илүүтэй анхаарах хэрэгтэй. Аливаад хөнгөн хуумгай хандах хэрэггүй. Ямар нэгэн үйл хэрэг, хэн нэгний нөлөөнд хэт автахгүй байхыг хичээгээрэй. Долоо хоногийн турш сонирхолтой үйл явдлаар дүүрэн байх тул таньд уйтгарлах зав гарахгүй бололтой. Гэр бүлд баярт үйл явдал тохионо. Эрүүл мэнддээ анхаарч, дархлаагаа дэмжээрэй. 

ХИЛЭНЦЭТ: Сэтгэл санаа тавгүй байна. Ядарч сульдсанаа мэдэрч, хийж буй ажилдаа сэтгэл ханамжгүй болно. Ажил хэрэг бүтэлгүйтэж, бүх зүйл таны эсрэг эргэж болзошгүй. Ажилдаа хариуцлагатай байж, өөрийгөө голох хэрэггүй. Биед эвтэй хувцас өмсөж, аль болох өөртөө тээргүй, бухимдал багатай амьдарч сурах хэрэгтэй. Гэр бүл, дотны хүмүүсээс сэтгэл санааны дэмжлэг авахыг хичээгээрэй.

НУМ: Алдаагаа засч, мухардлаас гарах үе. Таны шийдэмгий бус байдал нэг хэсэгтээ таныг зовооно. Долоо хоногийн дундуур мөнгө орж ирэх бөгөөд ажил хэрэг бүтэмжтэй байна. Чимээ шуугиангүй, тайван өдрүүд ирэх сар хүртэл үргэлжилнэ. Шохоорхол, баяр хөөр, сэтгэл ханамжаар дүүрэн байна. Ирээдүйн ханьтайгаа учирч, бизнесийн том түнштэй гэрээ байгуулж магадгүй.

МАТАР: Идэвхтэй долоо хоног. Шинэ найз нөхөдтэй болж, олон сонирхолтой үйл явдал тохионо. Өөрийгөө шинээр харуулах бололцоог эрэлхийлж, ажилдаа идэвхтэй байгаарай. Долоо хоногийн сүүлээр найз нөхөдтэйгөө цагийг өнгөрөөж, хөгжилдөж зугаацах бололтой. Тэд таныг эрсдэлтэй, адал явдалд уруу татаж магадгүй байна. Ямар ч үед хэт сэтгэл хөдлөлдөө автахаас болгоомжлоорой.

ХУМХ: Урам зоригоор дүүрэн өдрүүд ирж байна. Долоо хоногийн дундуур ажилтай холбоотой санаа зовох зүйл гарах бололтой. Хайр дурлалын харилцаанд эргэлзээтэй байдал үүсэх бөгөөд зөн совиндоо итгэх хэрэгтэй. Амралтын өдрүүдээр зугаа цэнгэлд хөтлөгдөх бололтой. Санхүүгийн байдал сайжирч, их хэмжээний мөнгө орж ирнэ.

ЗАГАС: Таатай долоо хоног. Ажил мэргэжлийн хувьд ахиж дэвших боломжтой. Энэ нь таны орлогыг нэмэгдүүлж, нэр хүндийг тань өсгөнө. Гэр бүлдээ цаг гаргаж, халуун дулаан уур амьсгалыг мэдрээрэй. Хэн нэгэнтэй санал зөрөлдвөл өөрийн зөвийг батлах гэж яарах хэрэггүй. Хайр дурлалын харилцаанд романтик байдал давамгайлна. Эрүүл мэнддээ анхаарч, зөв хоололтын дэглэм баримтлах хэрэгтэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл