8o
Улаанбаатар хот
mobile menu

Бага насны хүүхэд хахсан үед анхны тусламжийг хэрхэн үзүүлэх вэ

2017-01-16 09:45:01

Хахах нь бүх насны хүнд тохиолдож болох ч ихэвчлэн бага насны хүүхдүүд өртдөг. Хахах үед нь анхны тусламж үзүүлж чадаагүйгээс хүний амь нас хохирох аюултай.  Жижиг тог­лоом, үрлэн чихэр, цагаан самар, бүхэл хоол унданд ч хахах үе байдаг. Хахах үед тухайн хүний аманд юу байгааг шалгаад, хоол унд янз бүрийн зүйл байвал авч хаяна. Зогсоо байрлалд бага зэрэг бөхийлгөөд, хоёр далны хооронд таван удаа гарынхаа алгаар хүчтэй цохиж доргионо. Үүний дараа аман доторхыг нь харж, хахсан зүйл гарсан үгүйг шалгана. Гараагүй бол түргэн тусламждуудаад, дараахь тусламж үзүүлээрэй.

Тухайн хүний ард нь зогс. Аврагч нэг хөлөө хахсан хүний хоёр хөлийн засвар байрлуул. Гараараа тухайн хүний хавиргыг тэмтэрч олоод суган доогуур бэлхүүсээр нь тэвэр. Гараа атгаж, эрхий хуруу талаараа аюулхай дээр нь тавь. Нөгөө гараараа атгасан гарыг нь давхар атгаж, доороос дээш чиглэлтэй хүчтэй огцом хөдөлгөөнөөр хэвлийрүү нь шахаж тат. Дээрх үйлдлийг хоолойд тээглэсэн зүйл гартал үргэлжлүүлээрэй.

Хөхүүл хүүхэд хахах үед хүүхдийн цээж толгойг алган дээрээ байрлуулан өвдөг дээрээ тавиад хоёр далны хооронд гарын алгаар огцом боловч болгоомжтой дэлдэнэ. Энэ үед толгойг доор байлгавал сайн.

Цээжийг шахаж дарахдаа хүүхдийг уруу харуулж гар дээрээ хэвтүүлээд хоёр хуруугаараа цээжин дээр нь зүрх шахах мэт огцом дарж өгнө. Хүүхдийн гэдсэн дээр дарах аргыг хэрэглэж болохгүй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment