8o
Улаанбаатар хот
mobile menu

Шатаж байсан гурван машины галыг унтраажээ

2017-01-16 09:58:40

Автомашины зогсоол дээр машин шатсан хэрэг гарчээ. Хэрэг өчигдөр өглөөний 07:52 цагийн үед Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 14 дүгээр байрны гадаа гарсан байна. Дуудлага ирсэн даруйд нийслэлийн Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 6 албан хаагч, 1 автомашинтай ажиллаж, иргэн Э-н “Тоёота Алфард” загварын автомашин, иргэн Э-н “Тоёота Волтс” загварын автомашин, иргэн О-н “Тоёота Кроун” загварын автомашинууд тус тус шатаж байсныг аюулгүй болгожээ.

Одоогоор галын шалтгааныг тодруулах шалгалтын ажил хийгдэж байгаа аж.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл