Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутаг, Будант тээл гэдэг газар нутгийн иргэд гар аргаар олборлогчид осолдлоо гэсэн хэргийн дуудлага энэ сарын 13-нд аймгийн Онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, 1 автомашинтай хэргийн газар очин ажиллахад Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн харъяат иргэн Э /26 настай, эрэгтэй/, Т /28 настай, эрэгтэй/ нар амиа алдсан байдалтай байсан аж.
Алт олборлогчид нүх ухаж байтал ухсан нүхний ханаар нь хиймэл нуурны ус задарч, дотор нь байсан 2 иргэн амь насаа алдсан байна.