Ардчилсан намын даргын сунгаа үргэлжилж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат хэлсэн үгэндээ "Ардчилсан нам бол нэг хэсэг хүний нам биш. Нэг хүний нам биш. Ард түмний нам. Ардчиллын нам. 26 жилийн түүхэнд бид нар алдсан, оносон зүйл олон байгаа. Гэхдээ 26 жилд бид нар Монгол Улсад хүний эрх чөлөө, хүний үг хэлэх эрх чөлөө, хүний амьдрах эрх чөлөө, хүний өмчлөх эрх чөлөөг авчирсан юм. Энэ эрх чөлөө Монголд амьдрал болон хэвшиж байхад ардчиллын нэрийг бид нар л хамгаалахгүй юм бол өөр хэн хамгаалах юм бэ. Угаасаа та бид нар ардчиллыг хамгаалах гавьяатай хүмүүс ээ" гэв.