АН-ын даргад нэр дэвшиж буй УИХ-ын гишүүн С.Эрдэнийн талаарх ноцтой баримт олон нийтийн цахим сүлжээнд тархаад байна. Тодруулбал, тэрбээр 1981 онд цэргийн алба хааж байхдаа хүн амины хэрэгт холбогдож байжээ. Энэхүү баримтад дурдагдсанаар С.Эрдэнэ нь 1983 оны 5 дугаар сарын 21-ны өдөр хамт цэргийн алба хааж байсан Н.Сарангэрэлийг чулуугаар цохиж амь насыг нь хохироож байсан гэсэн байна. Үүнээс болж Н.Сарангэрэл тархиндаа хүнд гэмтэл авч, тархины гавал ясны цөмрөлт гэсэн оноштой хүнд бэртэл авч нас барсан байна. Тус хэргийн улмаас С.Эрдэнэ 7 жилийн хорих ял авч байсан талаар тус баримтад мөн дурьдагдсан байна. Дэлгэрэнгүй мэдээллийг доорхи баримтнаас үзнэ үү.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ хүн амины хэрэгт холбогдож байсан уу
2017-01-16 11:57:00