8o
Улаанбаатар хот
mobile menu

Эцэг эхчүүд сурагчдын амралтыг сунгах хүсэлтэй байна

2017-01-16 13:45:00

 

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгээс Хотын дарга, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спорт /БСШУС/ын сайд нарт нийслэлийн сурагчдын амралтыг сунгах хүсэлт гаргасан. Уг  асуудлыг шийдвэрлэх хугацааг  түр хойшлуулаад байсан юм. Тодруулбал, БСШУСЯ-наас Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын өвлийн амралт энэ сарын 19-нийг хүртэл үргэлжлэх тул амралтын хугацааг сунгах асуудлыг түр хойшлуулах тухай мэдэгдээд байсан. Ханиад, томуугийн өвчлөл, халдварын тархалт цаг үеийн байдалтай уялдуулан сурагчдын амралт дуусахын өмнө холбогдох яамтай дахин зөвшилцөхөөр болсон. 

Тэгвэл эцэг эхчүүдийн зүгээс сурагчдын амралтын хугацааг сунгах хүсэлтэй байна. Тэд нийслэлийн эрүүл мэндийн газрын гаргасан судалгаагаар  ханиад томуугийн өвчлөл буурсан гэж байгаа ч эмнэлэгт  очиж чадаагүй маш олон хүүхэд ханиад хүрч, гэрээрээ эмчлүүлж байна. Хүйтэн сэрүүн, утааны улиралд хүүхдүүд аль болох гадуур гарахгүй гэртээ байж байгаад дулаан болохоор хичээлийг нь нөхөж орж болно хэмээн эцэг эхчүүд үзэж байгаа аж. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
э
http://Cash4Visits.com/ref.php?refId=344061 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно.
2017/01/16 202.9.40.133
  • Recent
  • Most Read
  • Most Comment